Төслийн талаарх товч танилцуулга:
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын (УБЕГ) хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдалд мониторинг хийж цаашдынүйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж өгөхөд судалгааны гол зорилго оршиж байсан бөгөөд энэхүү зорилгод хүрэхийн тулд дараах 2 төрлийн зорилтуудыг дэвшүүлэн ажилласан.
УБЕГ, хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг үнэлэх. Ингэхдээ дараах бүрэлдэхүүн хэсгүүдээр тус тусад нь үнэллээ.
Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаарх үнэлгээ
Үйлчилгээний чанарын талаарх үнэлгээ
Үйлчилгээний хүртээмжтэй байдлын үнэлгээ
Үйлчилгээний орчин нөхцөлийн үнэлгээ
Үйлчилгээний ажилтны ёс зүй
УБЕГ-ын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодлогын болон үйл ажиллагааны санал зөвлөмж боловсруулах.
Төслийн хүрээнд УБЕГ-аас үйлчилгээ авч буй иргэд, УБЕГ-ын удирдлагууд болон УБЕГ-тай байнгын харилцаатай ажилладаг байгууллагын төлөөллийг хамруулан мэдээлэл цуглуулсан. Асуулга болон сурвалжлагын аргаар мэдээлэл цуглуулахаас гадна судалгаа хийгдэж буй цэгүүдэд ажиглалт хийж ажиглалтын хуудас хөтлөх, зураг авах зэргээр орчин нөхцлийг үнэлсэн. Зорилт 1-д тусгасан хэсгүүдээр УБЕГ-ын хамгийн их үйлчилгээ авдаг чиглэлүүдийг сонгон авч мониторинг хийсэн.
Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Судалгааны баг холбогдох арга зүй, аргачлалыг зорилтод дэвшүүлсэн чиглэлийн хүрээнд боловсруулсан.
Мониторинг явуулах судалгааны хэрэглэгдэхүүн, ажиглалтын хуудас зэргийг бэлтгэсэн.
Төслийн талбарын мэдээлэл цуглуулалт эхлэхийн өмнө захиалагч талд эхлэлтийн тайланг хүргүүлсэн.
Сонгогдсон талбар бүрээс баримт бичиг цуглуулж анализ хийсэн.
Боловсруулсанхэрэглэгдэхүүнийг ашиглан судалгааны мэдээллийг хагас бүтэцчилэгдсэн асуулгын ба гүнзгийрүүлсэн ярилцлагын аргаар нийт 26 цэгт 160 үйлчлүүлэгч, 23 тус байгууллагын удирдлагаас мэдээлэл цуглуулсан.
Боловсруулсан хэрэглэгдэхүүнээс гадна УБЕГ-ын лавлах утас болон вебсайтад хандалт хийн үр дүнг тайландаа нэмж тусгасан.
Судалгааны зэрэг тайланг боловсруулж төслийг захиалагч талд болон УБЕГ-т хүргүүлсэн.
Судалгааны үр дүнгээр ХЗЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар нь салбарын төрийн нарийн бичиг болон сайдад танилцуулга хийгдсэн.
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын (УБЕГ) хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдалд мониторинг хийж цаашдынүйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж өгөхөд судалгааны гол зорилго оршиж байсан бөгөөд энэхүү зорилгод хүрэхийн тулд дараах 2 төрлийн зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. УБЕГ, хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг үнэлэх. Ингэхдээ дараах бүрэлдэхүүн хэсгүүдээр тус тусад нь үнэллээ. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаарх үнэлгээ Үйлчилгээний чанарын талаарх үнэлгээ Үйлчилгээний хүртээмжтэй байдлын үнэлгээ Үйлчилгээний орчин нөхцөлийн үнэлгээ Үйлчилгээний ажилтны ёс зүй УБЕГ-ын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодлогын болон үйл ажиллагааны санал зөвлөмж боловсруулах.