Агаарын бохирдол нь нийт хүн амын дунд амьсгал, зүрх судас, уушгины хавдрын өвчлөл үүсэх, нялхсын эндэгдэл, зулбалт, ургийн гаж хөгжлийг ихэсгэх зэрэг нөлөө үзүүлж нийгмийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирсаар байна. Үүнтэй холбоотойгоор “Амьсгалах Эрх” төслийг Пийпл Ин Нийд (ПИН) ТББ санаачлан Европын Холбоо болон АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2018 оны 1 сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн. Төсөл нь дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хот болон Архангай аймагт агаарын бохирдлын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлж, мэдээллийн хүртээмжтэй системийг бий болгох зорилготойгоор хэрэгжсэн “Амьсгалах Эрх” төслийн хэрэгжилтийг үнэлж, үнэлгээний үр дүнд үндэслэн төслийг
сайжруулах санал зөвлөмж боловсруулах үндсэн зорилготой.
Агаарын бохирдол нь нийт хүн амын дунд амьсгал, зүрх судас, уушгины хавдрын өвчлөл үүсэх, нялхсын эндэгдэл, зулбалт, ургийн гаж хөгжлийг ихэсгэх зэрэг нөлөө үзүүлж нийгмийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирсаар байна.