Төслийн үндсэн зорилго нь Монголын бичил уурхайчдын шударгаар стандартын дагуу олборлосон алтаар алтан эдлэл, гоёл чимэглэл хийн зах зээлд гаргах боломж, хэрэглэгчийн хүлээж авах хандлагыг тодорхойлох, цаашид маркетингийн нарийвчилсан судалгааг хийхэд шаардлагатай зах зээлийн үндсэн мэдээллийг боловсруулж захиалагч талд зөвлөмж өгөхөд оршино.
Бодит хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тодорхойлолт:
Төслийн хүрээнд тогтвортой бичил уурхайн чиглэлээр хийгдсэн өмнөх тайлан, судалгааны мэдээлэлд баримт бичгийн шинжилгээ болон зах зээлийн судалгааг зохион байгуулсан.
Зах зээлийн судалгааны хүрээнд дундаж болон түүнээс дээш орлоготой жирийн монгол иргэд болон гадаадын жуулчид, монгол ажиллаж буй гадаадын иргэдийг тус тус хамруулсан. Судалгааны мэдээлэл цуглуулах багт англи, монгол хэлтэй туршлагатай судлаачид ажилласнаараа онцлогтой байсан. Мөн гадаадын иргэд болон гадаадад амьдарч буй монголчуудаас авах судалгааны ажлыг онлайнаар цуглуулсан ба цаасаар судалгааг авахдаа цасан бөмбөлгийн аргыг ашигласан. Энэ нь зорилтот бүлгээс судалгааг авахын тулд тухайн судалгаанд оролцогчийн таних өөр хэрэглэгчийг заалган судалгаанд хамруулах байдлаар гол хэрэглэгчдийг бүрдүүлэх арга юм.
Бодит үр дүн/ Амжилтууд:
Төслийн үр дүнд цаашид бичил уурхайчдын олборлосон алтаар үйлдвэрлэх алтан эдлэлийн талаарх хэрэглэгчийн зах зээл болон уг бүтээгдэхүүнийг хүлээн авч буй хандлагыг тодорхойлсноор цаашид хэрэгжүүлэх шаардлагатай маркетингийн нарийвчилсан судалгааны саналыг захиалагчид зөвлөсөн