2016 оны 7 сард IRIM Судалгааны хүрээлэн Хөдөлмөрийн Яамтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн үнэлгээний төслийн хэрэгжүүлсэн.
Төслийн зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг үнэлэх, цаашлаад хэрэгжилтийг сайжруулах санал зөвлөмжийг боловсруулах юм.
Үүний тулд зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой мэдээллийг цуглуулж эхэлсэн. Бид дараах зорилтуудыг тавин ажилласан. Үүнд:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого, хөтөлбөрийн жагсаалт гаргах, хэрэгжилтийг үнэлэх
Оролцогч талуудаар бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлүүлэх
Зорилтот бүлгүүдийн дунд фокус бүлгийн ярилцлага болон ганцаарчилсан ярилцлага зохион байгуулах
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах санал зөвлөмж боловсруулах
Мэдээлэл цуглуулалт: Төслийн мэдээлэл цуглуулалт Улаанбаатар болон 4 аймгуудад–Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Баян-Өлгий ганцаарчилсан ярилцлага, асуумж, фокус бүлгийн ярилцлага хийгдэхээр гадна бодлогын түвшинд баримт бичгийн судалгаа хийгдсэн.
Төслийн зорилтот бүлгүүдийн хувьд:
Төрийн байгууллагын мэргэжилтнүүд
Төрийн бус байгууллагууд
Ажил олгогчид
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Бид нийт 390 анкет, 85 ярилцлага болон зорилтот талуудаас 7 фокус бүлгийн ярилцлагыг гүйцэтгэн мэдээлэл цуглуулсан.
Судалгааны үр дүнд:
Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой 3 хуулийг (Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухайн хууль) үнэлсэн. Мөн нэг хөтөлбөрийн (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр) зүйл, заалтууд дээр үнэлгээ өгсөн. Үүний дүнд гарсан дүгнэлтийг хураангуйлвал:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны талаар судалгаа хийх (улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо байхгүй, өөр өөр тоо ашигладаг)
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогвортой ажиллуулахад “ажлын байрны талаар мэдээллийг хангалттай өгөх” хэрэгтэй байна.
Одоогийн хэрэгжиж байгаа хууль, хөтөлбөрийн талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудад цэгц мэдлэг өгөх хэрэгжүүлэх бүх шатанд нэгдсэн ойлголт өгөх шаардлагатай байна.
Ажил олгогч байгууллагад нэг удаагийн урамшуулал хангалтгүй байгаа учраас нэмэлт дэмжлэг үзүүлэх, дэмжлэгийн давтамжийг нэмэх
2016 оны 7 сард IRIM Судалгааны хүрээлэн Хөдөлмөрийн Яамтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн үнэлгээний төслийн хэрэгжүүлсэн. Төслийн зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг үнэлэх, цаашлаад хэрэгжилтийг сайжруулах санал зөвлөмжийг боловсруулах юм.