Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ил тод, нээлттэй байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор дэс дараатаай олон ажлыг хэрэгжүүлдэг. Үүний хүрээнд 2008 оноос эхлэн яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, 2013 оноос төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн, тухайн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж хэвшсэн.
Үнэлгээг АТГ-ын даргын 2015 оны А/88 дугаар тушаал болох "Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал"-ын дагуу гүйцэтгэсэн бөгөөд нийт 19 төрлийн шалгуур үзүүлэлтээр үр дүн гаргасан.
Судалгаанд тоон ба чанарын аргыг хослуулан ашигласан. Үүнд:
Асуумж судалгаа: Төрийн байгууллагын албан хаагчдаас “удирдлагын авлигын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулах хүсэл эрмэлзэл, хүчин чармайлт үлгэр жишээ байдал”-ын талаар анкет бөглүүлсэн
Цахим хуудсын үнэлгээ: Тухайн байгууллагын албан ёсны цахим хуудаст ажиглалт хийн зориулалтын үнэлгээний хуудас бөглөсөн.
Ажиглалт: ЗДТГ-уудын үйл ажиллагаатай танилцаж урьдчилан бэлтгэсэн шалгах хуудсын дагуу ажиглалт явуулсан.
Ганцаарчилсан ярилцлага: ЗДТГ тус бүрээс 2 удирдлагатай гүнзгийрүүлсэн ярилцлага хийсэн.
Баримт бичгийн шинжилгээ: Төрийн байгууллага тус бүрээс авлигын эсрэг 2016 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, холбогдох нотлох баримтуудад шинжилгээ хийсэн.