“Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох зөвлөх үйлчилгээний төсөл

“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь байгуулагдаад 1 жилийн хугацаа өнгөрсөн ба цаашид баримтлах алсын хараа, зорилго, зорилт зэрэг гол бодлогыг оновчтой зөв тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөх байгууллагын хувьд үзүүлсэн.  

Энэ төслийн гол үйл ажиллагаа нь: 1-рт тулгуур бодлогыг тодорхойлох, 2-рт сангийн оролцогч талууд болох харилцааны хороо, ТУЗ-ийн гишүүдээр хэлэлцүүлэн эцэслэн батлуулах ажил байв. Үүний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 

Зорилт: 

  1. Сангийн ажилтнууд болон зөвлөх үйлчилгээний байгууллага нь хамтран сангийн дотоод, гадаад орчны шинжилгээ хийсэн.  

  2. Тулгуур бодлого тодорхойлох арга зүйн дагуу алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилго, баримтлах зарчим зэргийн эхний хувилбаруудыг тодорхойлсон. 
  3. Дээрх арга зүйн дагуу харилцааны хорооны гишүүдэд хэлэлцүүлэг хийж мөн бодлогуудын тодорхойлолтыг гаргаж ирсэн. Үүнийг өмнөх сангийн ажилтнуудын тодорхойлсон тодорхойлолтуудтай нэгтгэн хэлэлцүүлж нэгдсэн хувилбар бий болгов. 

  4. Дээрх 2 шатны үйл ажиллагааг сангийн ТУЗ-д танилцуулж, тодорхойлсон бодлогыг хэлэлцүүлэн санал авч эцэслэн батлуулав. 