Энэхүү судалгааг Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн захиалгаар 2016 онд хийж гүйцэтгэв. Уг судалгаа нь 2015 оны суурь судалгаанд хамрагдсан зорилтот 12 сумаас гадна Ховд, Увс аймгийн 5 сумын бичил уурхайн салбарын оролцогчдын сумын эдийн засагт үзүүлж буй хувь нэмрийг үнэлэх зорилготой.
Үүний тулд, бичил уурхайн салбарын орон нутаг дахь эдийн засгийн нийт хувь нэмрийг шууд нөлөө, шууд бус нөлөө, дам нөлөөлөл гэсэн гурван хэсэгт нарийвчлан тооцсон. Шууд нөлөөлөл нь ашигт малтмалын олборлолт, худалдаатай холбоотой мөнгө хөрөнгийг зарцуулалтыг хамрах бөгөөд үүнд хөдөлмөр эрхлэлтийг бий болгох, татвар, материал хангамж болон капитал хөрөнгө оруулалт зэргийг хамруулна. Шууд бус нөлөөлөл нь БУЭ болон АМХ-д ханган нийлүүлэлт хийж буй жижиг, дунд бизнесийн байгууллагууд, малчдын бичил уурхайтай холбоотой зарцуулалтыг хамарна. Харин дам нөлөө нь БУЭ болон АМХ өрхийн хэрэгцээнд зориулан бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг голчлон хамардаг.
Судалгааны мэдээллийг хагас бүтэцлэгдсэн ярилцлага хэлбэрээр цуглуулсан. Судалгаанд албан болон албан бус бичил уурхай эрхлэгчид (147), малчид (50), жижиг дунд бизнес эрхлэгчид (33), ашигт малтмалын худалдаачид (28) болон бичил уурхайчдын төрийн бус байгууллагууд (16) болон 17 сумын захиргааны албан хаагчид хамрагдсан.
Суурь судалгааны үр дүнгээр 10.4 тэрбум төгрөгийн хувь нэмрийн нийт зорилтот сумдад БУ болон АМХЭ –д үзүүлсэн бол давтан судалгаанд 18.3 тэрбум болж өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь 7,9 тэрбумаар өссөн гэсэн үг юм. Мөн нийт зорилтот сумдын эдийн засгийн үржүүлэгч мөн 1.68 болж өссөн байна.