ЦЕГ-аас хэрэгжүүлж байгаа үйлчилгээний талаар иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг үнэлэх, үйлчилгээ тэгш, хүртээмжтэй, чанартай, хүний эрхийг хүндэтгэсэн, хүнд сурталгүй, шуурхай байгаа эсэх талаар иргэд, үйлчилгээ авагчдын сэтгэл ханамж, хандлагыг судална.Төслийн зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг хангах.
Судалгааны зорилго, зорилт:
Судалгааны ажлын тайлан, зөвлөмж гаргах
Судалгааны анхдагч, хоёрдогч эх үүсвэр, баримт бичиг, материалуудыг цуглуулах
Судалгааны тайлангийн хураангуйг Power point болон бусад программыг ашиглан бэлтгэх
Судалгааны үр дүнгийн талаар Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэдээлэл хийх
Цагдаагийн байгууллагаас олон нийттэй харилцах чиглэлээр явуулж буй мэдээлэл, сурталчилгааны ажлын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт, дүгнэлт гаргах
Судалгааны арга зүй: Тоон: Анкет судалгаа
Чанар: Хагас бүтэцчилэгдсэн ярилцлага
Төслийн онцлог, ялгаатай байдал:
Төрийн бусад байгууллагаас ялгарах шинж нь үйл ажиллагааны чиглэл, үзүүлж байгаа үйлчилгээний онцлог, үйлчлүүлж байгаа хүмүүсийн хэрэгцээ шаардлага нь онцлог, ялгаатай байсан.
Төслийн үр дүн: ЦЕГ-ын үйлчилгээний талаар иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг үнэлэн, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй, чанартай, хүнд сурталгүй, шуурхай байгаа эсэхийг тодорхойлон тайлан дүгнэлт бичиж ЦЕГ-т танилцууллаа.
Үнэлгээний мэдээлэл цуглуулалтын ажилд гүн туслалцаа үзүүлэн ажиллаж буй ЦЕГ болон түүний харьяа байгууллагын албан хаагчдад гүн талархал илэрхийлье.
Мөн судалгаанд хамрагдаж үнэтэй мэдээлэл өгч буй цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэгч та бүхэнд баярласнаа илэрхийлж байна.