НҮБ-ын Хүүхдийн Сан, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран “Нийгмийн халамжийн зардлын өөрчлөлт, төсвийн бууралтын үр нөлөөний шууд мониторинг” төслийг 2017 оны 8-р сараас 2019 оны 3-р сар хүртэл хэрэгжүүлсэн. Уг төсөлд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, Гурванбулаг сумдын нийт 140 өрх, 40 хүүхэд, 40 багш, 6 орон нутгийн байгууллагын нийт 20 төлөөллийг хамруулсан.
Энэхүү мониторингийн ерөнхий зорилго нь нийгмийн халамжийн хөтөлбөрийн өөрчлөлт нь хүүхдүүд болон өрхүүдэд нийгэм эдийн засгийн ямар нөлөө үзүүлж байгааг үнэлэхэд оршсон. Мониторингийн хүрээнд нийт 9 индикаторыг хэмжсэн бөгөөд тоон болон чанарын аргаар мэдээлэл цуглуулсан. Ингэхдээ:
Нийгмийн халамжийн бодлогын өөрчлөлтийг судлах зорилгоор баримт бичгийн шинжилгээ
Улирал бүр 4 талбарын нийт 16 өрх, 16 хүүхэд, 4 багш, 6 орон нутгийн байгууллагын төлөөллүүд, мөн нийгмийн халамжийн бодлого хэрэгжилт хариуцсан 2 мэргэжилтэнтэй ганцаарчилсан ярилцлага
Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Мониторингийн 9 төрлийн хэрэглэгдэхүүн болон чанарын судалгааны 10 төрлийн хэрэглэгдэхүүнийг Англи, Монгол хэл дээр боловсруулсан.
Нийгмийн халамжийн бодлого хэрэгжилтийг судлах зорилгоор бодлогын баримт бичгүүдэд шинжилгээ хийсэн
Нийт 12 удаа (сар бүр) талбараас тоон мэдээлэл цуглуулсан
Нийт 4 удаа (улирал тутам) судалгаанд оролцогчдоос ярилцлага авч чанарын мэдээлэл цуглуулсан
Нийт 12 кейс (амьдралын түүх) судалгаа хийж гүйцэтгэсэн
Цуглуулсан мэдээлэлд агуулгын болон чанарын хяналтуудыг тухай бүрт нь хийж, мэдээлэл оруулалтыг гүйцэтгэн панел дата үүсгэсэн
Цугласан тоон мэдээлэлд шинжилгээ хийж STATA программ дээр боловсруулалт хийсэн
Нийт 12 ширхэг сарын тайлан, 4 ширхэг улирлын тайлан, мөн төслийн эцсийн тайланг Англи, Монгол хэл дээр боловсруулсан
Судалгааны үр дүнг холбогдох яам агентлагийн төлөөлөгчдөд хэлэлцүүлэх уулзалтаар танилцуулсан.