Лондоны Амьтан Судлалын Нийгэмлэг нь Зэлүүд тал-I төслийг 2006 оноос 2016 он хүртэл хэрэгжүүлсэн ба 2016 оноос Зэлүүд тал-II төслийг Монгол Улстай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд зэрлэг амьтан хамгаалал, хууль бус худалдаа, хэрэглээ, зах зээл,хуулийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Төслийн хэрэгжилтийг үнэлэхийн тулд 2006 болон 2016 онд өрхийн судалгаа болон зах зээлийн судалгааг монгол орны хэмжээнд зохион байгуулсан. Судалгаа нь Монгол Улсын зэрлэг ан амьтдыг хамгаалах системд хувь нэмрээ оруулах юм.
Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:
Зэрлэг ан амьтны гаралтай бүтээгдэхүүний өрхийн хэрэглээ, худалдааны тоо хэмжээ, цар хүрээг 2016 оны судалгаатай харьцуулан өөрчлөлтийг үнэлэх
Байгаль орчныг хамгаалах хуулийн тогтолцоонд иргэдийн итгэх байдал,хандлагыг үнэлэх
Зэрлэг ан амьтдыг хамгаалахад олон нийтийн оролцоо, дэмжлэг хэр байгааг үнэлэх
Төслийг давтан хэрэгжүүлэхэд шаардагдах дэлгэрэнгүй баримт бичгийг бүрдүүлэх
Зах зээлийн болон өрхийн судалгааны хоорондын хамаарлыг тодорхойлох