Төслийн талаарх танилцуулга, тодорхойлолт:
Дорнод, Хэнтий аймгийн Цагаан-Уул, Баян-Уул, Норовлин сумдын малчин өрхүүдээс бэлчээрийн нөхцөл байдал, байгаль орчны өнөөгийн байдлын талаар мэдээлэл авахаас гадна, хоршоо нөхөрлөлийн үйл ажиллагаа хэр тогтмол явагддаг цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж, сонирхол байгаа талаар мэдээлэл цуглуулах. Үүнийг үндсэн дээр “Тогтвортой ноолуур” төслийг аль суманд хэрэгжүүлэх, хамтран ажиллах боломжтой нөхөрлөл хоршооны талаарх мэдээллийг олж авах зорилготойгоор хийгдсэн.
Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:
100 малчин иргэнээс нүүр тулсан ярилцлага хийж, цаасан анкет ашиглан мэдээлэл цуглуулах
Зорилтот 3 сумын байгаль орчин хариуцсан албан хаагч, хоршоо нөхөрлөлийн төлөөллөөс ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан
Судалгааны мэдээлэл цуглуулалтын явцад чанарын хяналтыг гүйцэтгэж, захиалагчид тогтмол мэдээлж, цуглуулсан мэдээллийг баталгаажуулах
Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх, судалгааны үр дүнг танилцуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.