Төслийн үндэслэл
Монголд хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл тэр дундаа ажилчдын мэргэшлийн түвшний талаарх дэлгэрэнгүй мэдээллийн сан хангалтгүй байгаа ба мэдээлэл нь чанаргүй, өргөн хүрээг хамарч чадахгүй байна. Хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй, өндөр чадвартай ажилтны хэрэгцээ их байгаа ч МБС-ын салбар одоогийн байдлаар энэхүү хэрэгцээг тоон болон чанарын хувьд хангах мэргэжилтнийг бэлтгэж чадахгүй байна. Төрийн болон хувийн хэвшлийн МБС-ын байгууллагуудын төгсөгчдийн мэдлэг, ур чадвар нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүйн улмаас сурсан мэргэжлээрээ ихэвчлэн ажиллаж чадахгүй байна.
Энэ асуудал нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, төгсөгчдийн ажил эрхлэлтийн талаарх бодит мэдээллээр хангах мэдээллийн бааз байхгүй, мэдээлэл солилцоо дутагдалтай байгааг харуулж байна. ГОУХАН-ын “Дижитал хөгжүүлэлт” төсөл нь дээрх асуудлуудтай холбоотой мэдээллийн хэрэгцээг тодорхойлж “Build4Skills” платформыг хөгжүүлэх санаачилгыг гарган ажиллаж буй юм. Гэхдээ эдгээр санаачилга нь эхлэлийн шатанд байгаа бөгөөд цаашид хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг МБС-ын салбарын мэдээлэлтэй уялдуулах, үүний тулд салбарын гол оролцогч талууд болон тэдгээрийн мэдээллийн хэрэгцээг тодорхойлох, мэдээллийг нэгтгэх арга зүйг боловсруулах шаардлагатай байна.
Төслийн дизайн
Зөвлөх үйлчилгээний хүрээнд 3 үе шаттайгаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэнэ.
Үе шат I. Монголын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн зураглал боловсруулах.
1. Хөдөлмөрийн зах зээл, МБС-ын мэдээлэл, тэдгээрийн эх үүсвэр ба мэдээллийн шаардлагыг тодорхойлно. Үүний тулд шаардлагатай эх үүсвэрүүдтэй ярилцлага хийх замаар боломжит мэдээллийг тодорхойлж тэдгээрийг хэрхэн холбох, цуглуулах арга замыг боловсруулна.
Үе шат II. Build4Skills” платформыг хөгжүүлэхэд зориулсан концепцыг боловсруулах
2. Тодорхойлсон өгөгдлийн санд үндэслэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг тооцоолно
3. Дээрх тооцооллыг хийхэд шаардлагатай дутуу мэдээллийг хэрхэн цуглуулах, нөхөх үзүүлэлт, аргачлалыг боловсруулна.
4. Платформ нь автоматаар өгөгдлийн санд хэрхэн тооцоолол хийх, оролцогч талууд хэрхэн мэдээллээ солилцох, мэдээллээр хангах томъёоллыг боловсруулна.
Үе шат III: Төслийн оролцогч талуудад концепцын хэрэглээний талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх
1. Төслийн санаачлагч, платформ хөгжүүлэгч, мэдээллээр хангах эх үүсвэрүүдэд платформын хөгжүүлэлтийн шатанд мэдээлэл солилцоо, программ хөгжүүлэлтийн талаар нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж концепцын хэрэглээг хангах юм.
Хяналт шинжилгээ үнэлгээ Монголд хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл тэр дундаа ажилчдын мэргэшлийн түвшний талаарх дэлгэрэнгүй мэдээллийн сан хангалтгүй байгаа ба мэдээлэл нь чанаргүй, өргөн хүрээг хамарч чадахгүй байна. Хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй, өндөр чадвартай ажилтны хэрэгцээ их байгаа ч МБС-ын салбар одоогийн байдлаар энэхүү хэрэгцээг тоон болон чанарын хувьд хангах мэргэжилтнийг бэлтгэж чадахгүй байна. Төрийн болон хувийн хэвшлийн МБС-ын байгууллагуудын төгсөгчдийн мэдлэг, ур чадвар нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүйн улмаас сурсан мэргэжлээрээ ихэвчлэн ажиллаж чадахгүй байна.