Төслийн энэ шатны зорилго нь Эдийн засгийн өсөлтийг хангах сайн засаглал төслийн хүрээнд 2017 онд хийгдсэн “Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын систем” IRBM чадавхи бэхжүүлэх төслийг үргэлжлүүлэх явдал байлаа. Төслийн өмнөх шатны хүрээнд 2017 онд, олон улсын зөвлөхийн хоёр удаагийн айлчлалаар Сангийн Яамны мэргэжилтнүүдийн чадавхийг хөгжлийн хөтөлбөрүүдтэй хамаарал бүхий 322/89-р тогтоолд заасан Хяналт-Шинжилгээ, үнэлгээний (ХШҮ) чиг үүрэг, түүний системийг сайжруулах замаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн циклийг бэхжүүлэх чадавхи бэхжүүлэх ажлууд хийгдсэн. Харин энэ удаагийн төсөл нь хоорондоо хамаарал бүхий 3 үе шатаар, 2018 оны 3 сараас 6 сарыг дуустал амжилттай хэрэгжин дууслаа.
Төслийн уг шатанд Сангийн яамны үндсэн чиг үүрэг, түүний гүйцэтгэлийг сайжруулах, бэхжүүлэхэд үргэлжлүүлэн чиглэгдсэн ажлууд хийгдсэн бөгөөд IRBM системийн зарчимтай нийцэх гол бүрдэл хэсэг болох Стратегийн гүйцэтгэлийн болоод Хянал-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг боловсруулах замаар энэ ажлууд хийгдсэн. Төслийн уг шатны үр дүнд Сангийн яам цаашид чиг үүргийнхээ гүйцэтгэлийг сайжруулах, илүү сайнаар удирдан чиглүүлэхэд ашиглагдаж болохуйц үр дүнд суурилсан Стратегийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болоод ХШҮ-ний төлөвлөгөөг хэд, хэдэн түвшинд боловсруулсан бөгөөд энэ хүрээнд олон тооны уулзалт, семинарууд 4 сарын турш хийгдсэн.
Төслийн даалгавар 1 ийн хугацаанд (2018.03.19-2018.04.06),
Төслийн менежмент";}s:10:"short_desc";s:1260:"Төслийн энэ шатны зорилго нь Эдийн засгийн өсөлтийг хангах сайн засаглал төслийн хүрээнд 2017 онд хийгдсэн “Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын систем” IRBM чадавхи бэхжүүлэх төслийг үргэлжлүүлэх явдал байлаа. Төслийн өмнөх шатны хүрээнд 2017 онд, олон улсын зөвлөхийн хоёр удаагийн айлчлалаар Сангийн Яамны мэргэжилтнүүдийн чадавхийг хөгжлийн хөтөлбөрүүдтэй хамаарал бүхий 322/89-р тогтоолд заасан Хяналт-Шинжилгээ, үнэлгээний (ХШҮ) чиг үүрэг, түүний системийг сайжруулах замаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн циклийг бэхжүүлэх чадавхи бэхжүүлэх ажлууд хийгдсэн. Харин энэ удаагийн төсөл нь хоорондоо хамаарал бүхий 3 үе шатаар, 2018 оны 3 сараас 6 сарыг дуустал амжилттай хэрэгжин дууслаа.