Төслийн үндэсний зөвлөх багийн зорилго нь Германы хөгжлийн хамтын ажиллагааны ‘Улсын багцын үнэлгээний стандарт хэрэглэгдэхүүн боловсруулах” ажлыг хийж буй Германы Үнэлгээний Институтийн (DEVAL) Монгол дахь кейс судалгаанд дэмжлэг үзүүлэх явдал байв. Тус зорилгын хүрээнд, IRIM-ийн зөвлөх баг DEVAL үнэлгээний багт Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг шинжлэх, дүгнэхэд хамтарч ажилласан. Мөн судалгааны дараах үндсэн асуултуудад хариулахад шаардлагатай мэдээлэлэ цуглуулах, болосвруулах, тайлан боловсруулах бүхий л үйл явцад нь дэмжлэг үзүүлж ажилласан:
• Түнш улс орны хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ, хөгжлийн ямар гол чиг хандлагууд ирэх жилүүдэд ажиглагдах вэ?
• Түнш орны засгийн газар ямар бодлогуудыг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна вэ, эдгээр тэргүүлэх чиглэлүүд нь хөгжлийн гол чиг хандлагыг хэрхэн тусгасан байна вэ?
• Түнш орны хөгжлийн чиг хандлагын хувьд иргэний болон эдийн засгийн оролцогч талууд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
• Хөгжлийн түншүүд нь ямар хүрээнд хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, ямар стратеги баримтлан ажиллаж байна вэ?
• Түнш орны хөгжлийн түншүүд ба донор байгууллагуудын давуу ба сул тал нь юу вэ?
Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Энэхүү зорилгын хүрээнд, IRIM-ийн үндэсний зөвлөх баг Германы багт Монголын улс төр болон эдийн засгийн байдлыг судалгаандаа тусгахад нь зориулж улс төр, эдийн засгийн байдлын талаарх шинжилгээний тайлан болон зорилтот салбаруудын нөхцөл байдлын талаар товч мэдээллүүдийг бэлтгэн хүргүүлсэн. Ингэхдээ IRIM-ийн зөвлөх баг дараах үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Үүнд:
Монголын улс төр, эдийн засгийн тогтолцооны талаарх тайлан бэлтгэн хүргүүлсэн.
Ярилцлагад оролцох төрийн, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил болон хөгжлийн түншүүдийг сонгоход туслалцаа үзүүлж, уулзалт ярилцлагуудын цаг товлосон.
Ярилцлагын удирдамж бэлтгэхэд туслалцаа үзүүлсэн.
Германы хөгжлийн хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгийн судалгаа хийсэн.
Ганцаарчилсан ярилцлага болон хэлэлцүүлгүүдийг холбогдох оролцогч талууд болох төрийн, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, бие даасан экспертүүд, хэвлэл мэдээллийн салбарынхан болон эрдэмтдийн дунд амжилттай зохион байгуулсан. Монголд нийт 32 ганцаарчилсан ярилцлага болон 2 семинарыг 2 долоо хоногийн хугацаанд зохион байгуулсан.
Судалгааны үр дүнгийн хүрээнд эхний шатны анализ, санал зөвлөмжүүдийг Германы багт хүргүүлсэн.
Улсын багцын үнэлгээний стандарт хэрэгсэл боловсруулах үйл явцад санал зөвлөмжүүдийг хүргүүлсэн.