IRIM судалгааны хүрээлэн нь төслийн багтай хийсэн гэрээний дагуу нийт долоон үзүүлэлтийн суурь мэдээллийг цуглуулах арга зүйг боловсруулсны үндсэн дээр зохих мэдээллийг анхдагч болон хоёрдогч эх үүсвэрүүдээс цуглуулж, тэдгээрт дүн шинжилгээ хийн, суурь үзүүлэлтийг тодорхойлсон болно. Түүнчлэн холбогдох статистик мэдээллүүдийг нэгтгэх үүднээс Үндэсний статистикийн хороо (ҮСХ), Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХНХҮЕГ) гэх зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн нийт 83 (үүнээс судалгаанд хамрагдсан 80) Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг (МБСБ) хамруулсан судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж дүн шинжилгээ хийсэн болно.
Үр нөлөөний 1-2 үзүүлэлтүүдийн мэдээллийг тоон аргаар цуглуулсан бол үр дүнгийн 3-7
үзүүлэлтүүдийн мэдээллийг тоон болон чанарын аргаар тус тус судалж тогтоосон. Анхдагч болон хоёрдогч мэдээлэл ашигласан болно. Доорх хүснэгтэд үзүүлэлтүүдийн суурь мэдээллийг хураангуй үр дүнг харуулав. Үүнийг харьцуулахуйц байдлыг хангахын тулд 2018 оны мэдээлэл цуглуулалттай ижил арга зүй, хэрэглэгдэхүүн болон мэдээллийн эх сурвалж ашигласан.
Төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанууд:
Ашиглаж болох статистик мэдээллийг шинэчлэх, жагсаалт гаргах
Судалгааны арга зүйг хянаж үзэх
Холбоотой мэдээллийг цуглуулах
Бичиг баримтуудын жагсаалт үүсгэх
Мэдээлэл хүссэн албан захидал илгээх
Албан хаагчидтай холбогдох
Талбарын судалгаа хийх
Чанарын мэдээлэл цуглуулах
Өөр эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулах
Мэдээллийг нэгтгэх
Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх
Цуглуулсан мэдээллийн үр дүнг илтгэх
Үйлчлүүлэгчтэй уулзалт зохион байгуулах
Индикатор бүрт цуглуулсан мэдээллийг хянах
Хурлын үеэр өгсөн санал зөвлөмжүүдийг тусгах
Индикаторуудын гүйцэтгэл бүрээр мэдээллийн жагсаалтыг шинэчлэх
Эцсийн үр дүнг тайлагнах
Хяналт шинжилгээ үнэлгээ ";}s:10:"short_desc";s:1552:"IRIM судалгааны хүрээлэн нь төслийн багтай хийсэн гэрээний дагуу нийт долоон үзүүлэлтийн суурь мэдээллийг цуглуулах арга зүйг боловсруулсны үндсэн дээр зохих мэдээллийг анхдагч болон хоёрдогч эх үүсвэрүүдээс цуглуулж, тэдгээрт дүн шинжилгээ хийн, суурь үзүүлэлтийг тодорхойлсон болно. Түүнчлэн холбогдох статистик мэдээллүүдийг нэгтгэх үүднээс Үндэсний статистикийн хороо (ҮСХ), Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХНХҮЕГ) гэх зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн нийт 83 (үүнээс судалгаанд хамрагдсан 80) Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг (МБСБ) хамруулсан судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж дүн шинжилгээ хийсэн болно.