Энэхүү Органик хөдөө аж ахуйг дэмжих төсөл нь хуулийн хэрэгжилтийг хангуулах, ялангуяа органик хөдөө аж ахуйн "хамтын баталгаажуулалтын систем"-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн туршилтын төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн 11 сумдад байрлаж буй 31 хоршоог чадавхжуулж, нэмүү өртөг шингэсэн, органик бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх замаар ОХАА-н үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа явагдана. Төслөөс хүлээгдэж буй хамгийн том үр дүн нь олон талт түншлэлийн механизмыг дэмжих замаар "хамтын баталгаажуулалт"-ын систем нэвтрүүлэх ажил болох юм.
Суурь судалгааны ажлыг зохион байгуулахдаа IRIM судалгааны хүрээлэн нь чанарын болон тоон судалгааны аргыг хослуулан ашигласан.
Асуумж судалгаа: Хоршоодод гишүүнчлэл бүхий иргэд, үр шим хүртэгчдээс түүвэрлэн судалгаанд хамруулсан. Энэхүү мэдээлэл цуглуулалтын аргаар хоршоодын гишүүдийн үйл ажиллагааны хэлбэр, зохион байгуулалт, ОХАА-н талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох зорилготой байсан.
Бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага: Хоршоодын удирдлага, гишүүд, төрийн байгууллагын төлөөлөл, бусад оролцогч талуудыг хамруулан сум бүрд нэг удаа зохион байгуулсан. Энэхүү мэдээлэл цуглуулалтын аргаар ОХАА-н үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа, гүйцэтгэж буй үүрэг, цаашдын баримтлах чиглэлийг тодорхойлох зорилготой байсан.
Баримт бичгийн судалгаа: Холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүд болон төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, шинжилгээ хийх зорилготой байсан.
Асуумж судалгаанд Сэлэнгэ аймгийн 11 сумын 31 хоршооны 251 гишүүн хамрагдсан бол хоршоодын удирдлага, тухайн сумын ХАА-н асуудал хариуцсан төрийн байгууллагын албан хаагчид зэрэг нийт 24 хүн ганцаарчилсан ярилцлагад оролцлоо. Түүнчлэн 8 сумын 26 хоршооны гишүүдийг хамруулсан 8 удаагийн ФБЯ-ыг зохион байгуулав.