“Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг, үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон түүвэр судалгаа юм. Энэ удаагийн судалгаанд 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийг гурав дахь жилдээ хамрууллаа.
Судалгааны зорилго нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт, ажлын байранд зуучлагдаж буй хэлбэр, хугацаа, ур чадварын нийцэл, түүнчлэн ажлын байранд тулгарч буй болон ажилгүй байгаа шалтгаан зэргийг илрүүлэн, салбарын бодлого боловсруулагчид, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын шийдвэр гаргагчид, судлаачдыг тоон мэдээллээр хангахад чиглэгддэг.
Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Захиалагч тал үндсэн зорилтуудыг хангахуйц хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэсэн ба боловсруулагдсан хэрэглэгдэхүүнийг туршиж, сайжруулах саналыг дэвшүүлэн эцэслэсэн.
Захиалагч талын санал болгосон хоёр талбар дээр судалгааны арга зүй болон түүврийн аргачлалыг урьдчилан туршиж нэгдсэн аргачлал бэлтгэсэн.
Улс орон даяар тархан суурьшсан 5000 орчим төгсөгчдийг судалгаанд хамруулах ажлыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний хүний нөөцтэй судлаачдын багийг бүрдүүлж, сургаж бэлтгэсэн.
Үндэсний хэмжээнд мэдээлэл цуглуулах ажлын төлөвлөгөө боловсруулж, бүрэн мэдээлэл бүхий чанартай судалгааг таблет аппликэйшн ашиглан тогтсон хугацаанд цуглуулсан.
Цугларсан мэдээллийн үнэн зөв найдвартай байдлыг дотооддоо болон захиалагч байгууллагаар хянуулж тухай бүрт нь засварлаж, мэдээлэл оруулах программд оруулахад бэлэн болгосон.
Мэдээллийг шивж, цэвэрлэн, алдаагүй нэгдсэн мэдээллийн сан үүсгэх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан.
Судалгааны бусад олдворууд, холбоо барих хаяг, координат, зочлолтын баримтуудыг мөн нэгтгэн хүлээлгэн өгсөн.
Мэдээлэл цуглуулалт болон мэдээлэл оруулалтын үйл явцыг багтаасан эхлэлтийн, явцын болон техникийн эцсийн санал боловсруулан захиалагч талд танилцуулан хүлээлгэн өгсөн.
Тайлан: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт (institute.gov.mn)
“Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг, үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон түүвэр судалгаа юм. Энэ удаагийн судалгаанд 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийг гурав дахь жилдээ хамрууллаа.