Швейцарын Хөгжлийн агентлагийн (ШХА)-ийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр (ЗДТСХ) II нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төрийн үйлчилгээ, тэр дундаа гэр хорооллын хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хүргэх нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах зорилготой хотын засаглалыг сайжруулах бүрэлдэхүүн хэсэгтэй. Хөтөлбөрийн тус зорилтын хүрээнд Азийн сан Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ)-тай хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь гэр хорооллын түвшний төрийн үйлчилгээг сайжруулах түүнчлэн гэр хорооллыг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг иргэдийн санал, санаачилга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан хийхэд НЗДТГ-ыг чадавхжуулахад оршиж байна.
2019 оны 11 сараас эхлэн 2020 оны 4 сарын хугацаанд IRIM судалгааны хүрээлэнгийн баг Олон улсын зөвлөхтэй хамтран ХЗСТ-ийн дунд шатны үнэлгээг гүйцэтгэж, өнгөрсөн хугацаанд бий болгосон төслийн үр дүнг үнэлэх, цаашдын хэрэгжилтэд анхаарах санал зөвлөмжийг боловсруулах зорилготойгоор ажиллалаа. Тус үнэлгээний нэн тэргүүний зорилго нь төслийн дараах гурван Үр дүн (Outcome)-ийн хүрээнд төслийн бий болгосон үр дүнг үнэлэх явдал байлаа: Үүнд: Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих (Үр дүн 1); Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг сайжруулах (Үр дүн 2); Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх (Үр дүн 3)
Тус үнэлгээний үр дүнг 2015 оны 5 сард гүйцэтгэсэн төслийн суурь судалгаа, 2017 оны “Төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах чиглэлээр иргэдийн санал бодлын судалгаа”-ны боломжит үр дүнгүүдтэй харьцуулж шинжилсэн. Мөн тус үнэлгээ нь төслийн дараагийн шатны суурь мэдээлэл болж буйгаараа онцлогтой.
Дунд шатны үнэлгээг дараах зорилтуудын хүрээнд гүйцэтгэв:
Төслийн гурван Үр дүн тус бүрээр бий болсон өөрчлөлт, үр дүнг үнэлэх
Төслийн төгсгөлийн шатны суурь датаг цуглуулах
НЗДТГ-ын төслийн үйл ажиллагаа дахь өмчлөл, уялдаа холбоог тодорхойлох
Төслийн сургамж, туршлагыг дүгнэж, санал зөвлөмж боловсруулах
Үнэлгээний хүрээг Олон Улсын эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хөгжлийн тусламжийн хорооны боловсруулсан (OECD-DAC)1-ийн шалгуур үзүүлэлтэд үндэслэн төслийн хамааралтай байдал, үр дүнтэй, үр ашигтай болон тогтвортой байдал гэсэн 4 ерөнхий хүрээнд үнэлгээг гүйцэтгэв.
Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлуудыг дэлгэрэнгүй дурдвал:
Үнэлгээний матриц, хүрээг агуулсан эхлэлтийн тайланг боловсруулсан
Судалгааны тоон болон чанарын 9 төрлийн хэрэглэгдэхүүнийг боловсруулсан
Туршилт судалгааг зохион байгуулж, хэрэглэгдэхүүнийг сайжруулж эцэслэсэн
Талбарын судлаачдын гарын авлагыг боловсруулж, судлаачдыг сургаж бэлтгэсэн
Орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран талбарын мэдээлэл цуглуулалтыг зохион байгуулсан.
Цуглуулсан мэдээлэлд 3 үе шаттай чанарын хяналт хийж, мэдээлэл оруулалтыг гүйцэтгэсэн.
Датаг цэвэрлэж нэгтгэн боловсруулалтад бэлтгэсэн
Цугласан тоон болон чанарын мэдээлэлд шинжилгээ хийсэн.
Үнэлгээний тайланг боловсруулж, захиалагч тал, донор байгууллагын саналын дагуу сайжруулалт хийж тайланг эцэслэсэн.
Тайлангийн орчуулгыг гүйцэтгэж, хоёр хэл дээр хүлээлгэн өгөв.