Уг судалгаа нь Монгол улс дахь ардчилал, хүний эрхийн нөхцөл байдлын талаарх залуучуудын санаа бодлыг судлах үндсэн зорилготой байв. Үүний хүрээнд үндсэн 3 бүлэг сэдвийн дагуу мэдээлэл цуглуулсан. Үүнд:
Монгол дахь ардчилсан институтийн нөхцөл байдал, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх залуу хүмүүсийн санаа бодлыг судлах
Залуучуудын мэдээлэл авч буй эх үүсвэрийг олж тогтоох, хаанаас хэрхэн мэдээлэл авч байна, түүнийгээ хэрхэн баталгаажуулж байгааг судлах
Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, хариуцлагатай байдал, иргэдэд хүрч буй хамрах хүрээний талаарх залуучуудын санаа бодлыг судлах
Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Захиалагч талаас санал болгосон арга зүй, асуумж хэрэглэгдэхүүнийг туршиж, сайжруулах үйл явцыг хариуцсан зохион байгуулсан
Мэдээлэл цуглуулахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хангасан
Улаанбаатар хот болон 10 аймгийг хамарсан мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж, 2500 залуучуудыг судалгаанд оролцуулсан
Мэдээллийн чанарын хяналтын ажлыг зохион хангасан
Цугларсан мэдээллийг зориулалтын программд оруулж, чанарын шаардлага хангасан дата сан үүсгэн захиалагчид хүлээлгэн өгсөн
Мэдээлэлд шинжилгээ хийж, түүний үр дүнд суурилан Аналитик тайлан бэлтгэсэн
Судалгааны үр дүнг бүрэн тусгасан танилцуулга (PPT)-ыг бэлтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн
Уг судалгаа нь Монгол улс дахь ардчилал, хүний эрхийн нөхцөл байдлын талаарх залуучуудын санаа бодлыг судлах үндсэн зорилготой байв. Үүний хүрээнд үндсэн 3 бүлэг сэдвийн дагуу мэдээлэл цуглуулсан.