Энэхүү төсөл нь Монгол улсад гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог (ЭЗМТ) бэхжүүлэх зорилгоор 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд цар тахлын тандалтын тогтолцоог 2021 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд ЭЗМТ-оог хэрэгжүүлэх талаарх төслийн санхүүгийн болон худалдан авах ажиллагааны зохицуулалтын талаарх мэдээллийг техникийн дэлгэрэнгүй мэдээлэл, саналын хамт боловсруулна.
Төслийн гүйцэтгэгч байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ).
Төслийн эхний шатыг хэрэгжүүлэхээр Франц улсад байрлалтай Консейл Санте, түүний хамтрагч SOFRECO байгууллага нар шалгарсан бөгөөд дээрхи байгууллагууд нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-тэй хамтран хэрэгжүүлж байна
Техникийн туслалцааны төслийн зорилтууд нь:
( i ) Төслийн үр нөлөөг сайжруулах талын жишиг хувилбарыг багтаасан шинэлэг санаа, үзэл баримтлал, менежментийн арга, технологийг шийдлийг тодорхойлон гаргаж, төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлж өгөх замаар төслийг АХБ-ны санхүүжилтэд тохиромжтой байдлаар загварчилж баталгаажуулан төслийн дизайн гаргах;
(ii) Техник, эдийн засаг, санхүү, засаглал, байгаль орчны болон нийгмийн хамгаалал, ядуурал, нийгмийн болон төслийн эрсдэл, сааруулах арга хэмжээний нарийвчилсан нягтлан шалгах үнэлгээнд үндэслэн санал болгож буй төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хянах;
(iii) Гүйцэтгэгч байгууллага, хэрэгжүүлэгч байгууллага, тэдгээрийн төсөл хэрэгжүүлэгч нэгж, орон нутгийн байгууллага, болон холбогдох бусад оролцогч талуудыг оролцуулан төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх талын институцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах;
(iv) Төслийн үйл ажиллагааг бүх түвшинд зохицуулах;
(v) Төслийн дизайн, тайлагнах ажлыг чанартай гүйцэтгэх;
(vi) Ажлын хуваарь, төсөл боловсруулах шатанд гарах үр дүнг тогтсон хугацаанд хэрэгжүүлэх;
(vii) Зээлийн төслийн саналд орох баримтуудыг бэлтгэх ба үүнд ТЭЗҮ-ний тайлан багтана.
Техникийн туслалцааны төслийн хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэх болно, үүнд:
Техникийн дизайн, төслийг боловсруулж, техник эдийн засгийн үнэлгээ хийсэн байна. Энэхүү ажлын үр дүнд төслийн үйл ажиллагааг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлж, төслийн үйл ажиллагаа нь ойн салбарыг хүртээмжтэй хөгжүүлэх, шилдэг туршлагыг уялдуулахын тулд төслийн техник эдийн засгийн үндэслэл, техникийн дизайны үнэлгээг хийнэ.
Гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч байгууллагуудын техникийн болон төслийн менежментийн чадавхи сайжирсан байна. Үүний үр дүнд төслийн бэлэн байдал, төслийн хэрэгжилтийг сайжруулахын тулд гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч агентлагуудын чадавхийг бэхжүүлнэ .
Нийгэм, жендер, хамгааллын талаархи үнэлгээний төлөвлөлт боловсруулж бэлэн болсон байна. Үүний үр дүнд төсөлтэй холбоотой нийгмийн болон хамгааллын (нийгмийн болон хүрээлэн буй орчны) зохих шаардлагын үнэлгээ, төлөвлөлтийг бэлтгэнэ.
Хэрэгжүүлэлтийн зохицуулалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны багцыг бэлтгэсэн байна. Үүний үр дүнд төсөл боловсруулахад шаардагдах нягт нямбай байдлын шаардлагыг хянах, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх болно .
COVID-19 (цар тахлын) тандалтын тогтолцоог туршилтаар нэвтрүүлсэн байна. Үүний үр дүнд Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны хоорондын зохицуулалтаар тахлыг эрт зарлан мэдээлэх тогтолцооны нэг хэсэг болох тохирох тандалтын тогтолцоог туршихад туслах болно.
Баримтжуулсан төслийн дизайны ноу-хау буюу арга барил. Энэ үр дүнгээр төслийн ерөнхий дизайны тоймыг гаргаж, арга барилыг илүү өргөн хүрээнд үйлчлүүлэгчдэд хүргэх болно.
Энэхүү төсөл нь Монгол улсад гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог (ЭЗМТ) бэхжүүлэх зорилгоор 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд цар тахлын тандалтын тогтолцоог 2021 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд ЭЗМТ-оог хэрэгжүүлэх талаарх төслийн санхүүгийн болон худалдан авах ажиллагааны зохицуулалтын талаарх мэдээллийг техникийн дэлгэрэнгүй мэдээлэл, саналын хамт боловсруулна.