Мерси Кор Монгол (МКМ) нь АНУын Олон Улсын Хөгжлийн Агентлхг (ОУХА)-ийн харъяа Гамшигт Нэрвэгдсэн Гадаад Орнуудад Туслах Албаны санхүүжилттэй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлал болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь (LTS)” төслийг 2013 -2019 оны хооронд гурван үе шаттайгаар хэрэгжүүлж дуусаад байна. LTS-3 төсөл нь гамшгийн эрсдэлийн бэлэн байдал, бэлчээрийн менежментийг сайжруулсанаар малчин өрхүүдийн эмзэг байдлыг бууруулах зорилго тавин ажилалаа. Төсөл нь дараах үндсэн дөрвөн зорилттой.
2020 оны 10 сараас 2020 оны 11 сарын хооронд, LTS-3 төслийн эцсийн шатны хөндлөнгийн үнэлгээг төслийн зорилго, төлөвлөсөн болон төлөвлөгдөөгүй үр дүн, болон хэрэгжилтийн үнэлгээг хийж гүйцэтгэв. Үнэлгээний ажлыг бие даасан Олон улсын үнэлгээний мэргэжилтэн болон Монгол талын үнэлгээний баг буюу IRIM судалгааны хүрээлэнгийн баг хамтран гүйцэтгэсэн. Үнэлгээ нь төслийн үйл ажиллагааны дараах гурван үндсэн чиглэлд хэрхэн хувь нэмэр оруулсаныг үнэлэв. Үүнд:
Энэхүү үнэлгээний ажлыг “Үр дүнгийн ургац хураах аргачлал”-ыг ашиглан нь гүйцэтгэсэн буюу төслийн хүрээнд баримт бичгийн судалгаа, холбогдох албан тушаалтнуудтай гүнзгийрүүлсэн ярилцлага, төслийн үр шим хүртэгчтэй фокус бүлгийн ярилцлага болон талбарын ажиглалтын аргаар үнэлгээг хийсэн болно.
Мерси Кор Монгол (МКМ) нь АНУын Олон Улсын Хөгжлийн Агентлхг (ОУХА)-ийн харъяа Гамшигт Нэрвэгдсэн Гадаад Орнуудад Туслах Албаны санхүүжилттэй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлал болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь (LTS)” төслийг 2013 -2019 оны хооронд гурван үе шаттайгаар хэрэгжүүлж дуусаад байна. LTS-3 төсөл нь гамшгийн эрсдэлийн бэлэн байдал, бэлчээрийн менежментийг сайжруулсанаар малчин өрхүүдийн эмзэг байдлыг бууруулах зорилго тавин ажилалаа."