“БИЧИЛ УУРХАЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛТ ХАРИЛЦАА” ЧАНАРЫН СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ
a:11:{s:10:"start_date";s:7:"2011-05";s:8:"end_date";s:7:"2011-08";s:6:"client";s:29:"АНУ-ын Азийн сан";s:5:"aimag";a:5:{i:151;s:22:"Улаанбаатар";i:159;s:18:"Дорноговь";i:167;s:14:"Сэлэнгэ";i:168;s:6:"Төв";i:169;s:6:"Увс";}s:4:"desc";s:3957:"

IRIM судалгааны хүрээлэн АНУ-ын Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдлүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд “Бичил уурхайн байгаль орчны  асуудалтай холбоотой зөрчилт харилцаа” сэдэвт чанарын судалгааг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны ажлын үндсэн зорилго нь бичил уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирч буй сөрөг нөлөө, ХАМО иргэдийн нөхөн сэргээлтийн туршлагыг судалж, хувиараа ашигт малтмал олборлох үйл явцад холбогдох талуудын харилцааны зөрчлийг тодорхойлон, цаашид байгаль орчныг хамгаалах асуудал дээр хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах шийдлийг тодорхойлох, шийдлийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох талуудад бодлогын зөвлөмж өгөх зорилготой төсөл байв.

Судалгааны ажил 2011 оны 5-8 дугаар сард хэрэгжсэн бөгөөд Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Дорноговь, Увс аймгийн бичил уурхайн 8 цэгт талбарын судалгаа хийгдсэн.

Судалгааны зорилго, онцлогоос хамааран уг судалгаа нь мэдээлэл цуглуулах мөн шинжлэх чанарын аргуудыг ашигласан болно. Тиймээс судалгааны явцад судлаачийн ёс зүйг дээд зэргээр сахиж ажилласан юм. Судалгааны баг судалгааны арга зүй, дизайныг боловсруулсан. Ингэхдээ судалгааны хэрэглэгдэхүүн, мэдээлэлэл шинжлэх кодбүүкийг боловсруулж, судалгааны гол респондентуудыг тодорхойлсон юм.

Чанарын аргууд болох гүнзгийрүүлсэн ярилцлага, фокус бүлгийн ярилцлага, ажиглалтын аргуудыг ашигласан. Мэдээллийг QDA Miner 3.2.9 (Qualitative data analyze) програмд шинжилгээ хийсэн нь чанарын судалгааны хөгжилд шинэ алхам болсон юм. Гүнзгийрүүлсэн болон фокус бүлгийн ярилцлагын транскрипцийг бүрэн гаргах зорилгоор аудио бичлэг хийсэн бол ажиглалтын шинжилгээг хийх зорилгоор фото зураг авч байсан болно. 

Судалгааны ажлын үр дүнд

1. Бичил уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн  Ус, Хөрсөнд үзүүлж нөлөө,

2. Бичил уурхайн нөхөн сэргээлт,

3. Бичил уурхай эрхлэгчдийн сонирхогч талуудын харилцаа,

4. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт гэсэн дэд бүлгүүд бүхий тайлан боловсруулагдсан. Тайлангийн хүрээнд судалгааны үр дүнг олон нийтэд тархаах зорилгоор АНУ-ын Азийн сантай хамтарсан хэлэлцүүлэг, ...... хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан.

";s:6:"images";s:0:"";s:5:"image";s:0:"";s:9:"operation";a:1:{i:49;s:16:"Судалгаа";}s:10:"short_desc";s:1288:"IRIM судалгааны хүрээлэн АНУ-ын Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдлүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд “Бичил уурхайн байгаль орчны  асуудалтай холбоотой зөрчилт харилцаа” сэдэвт чанарын судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлын үндсэн зорилго нь бичил уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирч буй сөрөг нөлөө, ХАМО иргэдийн нөхөн сэргээлтийн туршлагыг судалж, хувиараа ашигт малтмал олборлох үйл явцад холбогдох талуудын харилцааны зөрчлийг тодорхойлон, цаашид байгаль орчныг хамгаалах асуудал дээр хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах шийдлийг тодорхойлох, шийдлийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох талуудад бодлогын зөвлөмж өгөх зорилготой төсөл байв.";s:5:"files";s:0:"";s:10:"department";a:1:{i:1015;s:20:"Уул уурхай ";}}