ООТА-3 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
a:11:{s:10:"start_date";s:7:"2011-12";s:8:"end_date";s:7:"2012-04";s:6:"client";s:8:"НХХЯ";s:5:"aimag";a:1:{i:166;s:18:"Сүхбаатар";}s:4:"desc";s:4010:"

АЙ АР АЙ ЭМ ХХК нь НХХЯ-ны гурав дахь шатны “ООТА-аар өрхийн амжиргааны түвшинг тогтоох зөвлөх үйлчилгээ”-г Сүхбаатар аймагт 2012 оны 1 дүгээр сарын 26-аас 3 сарын 30-ний хооронд хийж гүйцэтгэлээ.

Уг зөвлөх үйлчилгээний зорилго нь Сүхбаатар аймгийн өрхийн гишүүдээс судалгааны батлагдсан маягтын дагуу ярилцлага авах замаар тэдгээр өрхийн нийгэм, эдийн засгийн байдлыг үнэлэх, мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээллийг компьютерийн тусгай программыг ашиглан өгөгдлийн санд шивж өрхийн мэдээллийн сан үүсгэхэд оршино.

Судалгааны ажлыг гүйцэтгэхтэй холбоотой орон нутагт 2012 оны 1 сарын 16-ний өдөр аймгийн Засаг даргын А-07 тоот Ажлын хэсэг байгуулах захирамж гарч Ажлын хэсгийн ахлагчаар Аймгийн Засаг даргын орлогч дарга Д.Хосбаяр, нарийн бичгийн даргаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Буянтогтох, гишүүдээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Баруун-Урт сумын Засаг даргын орлогч, Аймгийн иргэний нийгмийн байгууллагын сүлжээний удирдлагууд болон сумдын Засаг дарга нараас бүрдсэн баг ажиллалаа.

Судалгааг Улаанбаатар хотоос 24 хүн, орон нутгаас 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Төслийн захирлаар Л.Цэлмэгсайхан, судалгааны менежерээр Л.Мөнхбат, Дата менежерээр Тэгшбаяр, Оффис менежерээр Д.Саруулбуян, Багийн ахлагчаар П.Лхагва-Очир, Ц.Батсугар, Б.Эрдэнэ, О.Батхүү нар ажилласан.

Судалгаанд нийт 13 сумын 66 багаас гаргаж өгсөн нийт 14791 өрхөөс 13262 өрх буюу 90,0 хувь нь судалгаанд бүрэн хамрагдсан. Нийт 1492 өрх үндсэн хаяган дээрээ байгаагүй, өөр суманд хамрагдсан, өөр орон нутаг руу шилжсэн, урт хугацаагаар эзгүй байсан зэрэг шалтгаанаар цохолт тодорхойлолтонд орсон.

Сүхбаатар Аймгийн хэмжээнд судалгаанд хамрагдсан өрхүүдэд нийт 50134 хүн ам хамрагдсан байна.

Судалгааны ажил өвлийн идэр есд явагдсан тул орон нутгийн зам цасанд хаагдах, машин саатах, судлаачид нохойд хазуулах гэх мэт хүндрэл бэрхшээл гарч байсан ч судалгааны ажлыг амжилттай хийж дуусгасан.

Уг судалгаанд Сүхбаатар аймгаас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, сумдын Засаг дарга, багийн засаг дарга нар судалгааны ажлын ач холбогдлыг сайн ойлгож, идэвх зүтгэлтэй, цаг гарган оролцсоныг дурдах нь зүйтэй.

";s:6:"images";s:0:"";s:5:"image";s:7:"ani.jpg";s:9:"operation";a:1:{i:49;s:16:"Судалгаа";}s:10:"short_desc";s:950:"АЙ АР АЙ ЭМ ХХК нь НХХЯ-ны гурав дахь шатны “ООТА-аар өрхийн амжиргааны түвшинг тогтоох зөвлөх үйлчилгээ”-г Сүхбаатар аймагт 2012 оны 1 дүгээр сарын 26-аас 3 сарын 30-ний хооронд хийж гүйцэтгэлээ. Уг зөвлөх үйлчилгээний зорилго нь Сүхбаатар аймгийн өрхийн гишүүдээс судалгааны батлагдсан маягтын дагуу ярилцлага авах замаар тэдгээр өрхийн нийгэм, эдийн засгийн байдлыг үнэлэх, мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээллийг компьютерийн тусгай программыг ашиглан өгөгдлийн санд шивж өрхийн мэдээллийн сан үүсгэхэд оршино.";s:5:"files";s:0:"";s:10:"department";a:1:{i:1017;s:17:"Засаглал ";}}