МСҮТ-ИЙН ЭЛСЭЛТИЙН СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЛИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ

Монголын Мянганы сорилтын сангийн (МСС) Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) төслийн зорилго, чиглэл нь эдийн засгийн тэргүүлэх салбарт олон улсын  түвшинд  өрсөлдөхүйц   чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх  суурь нөхцөл, сургалтын орчинг бий  болго улмаар ажилгүй болон мэргэжлийн бус хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлснээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад оршино.

Энэхүү төсөл хэрэгжээд гурван жилийн болсон. Тиймээс төсөл нь тавьсан зорилгодоо хүрч байгаа эсэх, түүнчлэн төслийн үр нөлөө жинхэнэ зорилтот бүлгүүддээ хүрч чадаж байгаа эсэхийг ММСС-гийн Мониторинг, үнэлгээний нэгжээс үнэлэх юм.

Судалгааны үндсэн зорилго нь МСҮТ-ийн 2012 оны элсэлтийн судалгааны мэдээллийн чанарт хяналт тавин ажиллаж, үндсэн судалгааны мэдээлэл нь чанарыг дээд зэргээр хангаж байгаа эсэхийг үнэлэх, үүнд нь мэдээллийг найдвартай цуглуулах талаар санал зөвлөмж өгөх, мониторинг хийх явдал юм.