НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

“Нийслэлийн хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ” – г тодорхойлох судалгаа нийсэлийн 9 дүүрэг 19 хороонд амжилттай явагдаж дууслаа.

Судалгааны бүхий л үе шатанд идэвхитэй хамтран ажилласан төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олон, төслийн зохицуулагчид, хамтран ажилласан хуучнаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Д. Ган-Оюун болон Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хариуцсан хэлтсийн дарга Ч. Ганбилэг болон уг төслийг төгсгөлийн шатанд хариуцан ажилласан мэргэжилтэн Х. Рэнцэнханд зэрэг хүмүүст талархал илэрхийлье.

Судалгааны аргачлал, асуумж болон бусад хэрэглэгдэхүүнийг олон улсын стандартын дагуу боловсруулахад үнэтэй санал зөвлөмж өгч, хамтран ажилласан мэргэжилтэнүүд, дүүрэг, хороодод судалгааг амжилттай явуулахад гүн туслалцаа үзүүлсэн дараах байгууллага хувь хүнд талархал илэрхийлье.

  •  Нийслэлийн халамж үйлчилгээний газар
  •  Нийслэлийн Есөн дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар
  •  Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
  •  “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийн үндэсний төв” ТББ
  •  Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг
  •  Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих Төмөр сан
  •  Түгээмэл хөгжил ТББ
  •  Нийслэлийн 19 хорооны халамжийн мэргэжилтэн, хэсгийн ахлагчид

Нийслэлийн хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ” – г тодорхойлох судалгаа нийсэлийн 9 дүүрэг 19 хороонд амжилттай явагдаж дууслаа. Судалгааны бүхий л үе шатанд идэвхитэй хамтран ажилласан төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олон, төслийн зохицуулагчид, хамтран ажилласан хуучнаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Д. Ган-Оюун болон Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хариуцсан хэлтсийн дарга Ч. Ганбилэг болон уг төслийг төгсгөлийн шатанд хариуцан ажилласан мэргэжилтэн Х. Рэнцэнханд зэрэг хүмүүст талархал илэрхийлье.