“ГЕОДЕЗИ, КАРТОГРАФ БОЛОН ГАЗРЫН АЛБАНЫ ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ” КЕЙС СУДАЛГАА

2013 оны 8 сараас АТГ болон АНУ-ын Азийн сангийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн газрын албаны тухай “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааг амжилттай хэрэгжүүлж дууссан.

Судалгаанд Дархан, Дундговь, Ховд, Хэнтий аймгууд болон Багануур, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүд хамрагдсан.

Судалгааны хүрээнд дүүргүүд болон авлигатай тэмцэх газарт ирсэн өргөдөл, гомдол дээр тулгуурлаж 14 кейс судалгаа, сүүлийн 1-3 жилийн хугацаанд газар өмчилж авсан иргэдээс 343 асуумж, дүүргүүдийн газрын албаны дарга, мэргэжилтнүүдтэй хийсэн 40 ярилцлага, хууль, тогтоомж, бодлогын баримт бичиг, судалгааны материал дээр тулгуурлан 34 баримт бичиг дээр судалгаа хийсэн.

Судалгааны тайлан дараах ерөнхий чиглэлүүдээс бүрдсэн:

  1. Ерөнхий мэдээлэл
  2. Газар өмчлөхтэй холбоотой мэдээлэл өгөх талаар
  3. Газар өмчлөхтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэх талаар
  4. Бичиг баримтыг хүлээж авах шийдвэрлэх хугацаа
  5. Газар өмчлөх гэрчилгээ авах талаар 
  6. Газрын албаны үйлчилгээний сэтгэл ханамж, үйлчилгээний чанар хүртээмж
  7. Газар өмчлөхтэй холбоотой маргаан, гомдол, шүүх гэсэн чиглэлүүдтэй
  8. Судалгааны үндсэн дүгнэлт ба санал зөвлөмж.

Судалгааны үр дүнг Азийн сантай хамтарч ажиллагч түншлэл байгууллагуудын хүрээнд АТГ-тай хамтран “Авлигын эсрэг өдөр”-ийг тохиолдуулан “Үндэстний тойм” сэтгүүл дээр өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулсан мөн МҮОНТ-тэй хамтран “Газар өмчлөл ба ил тод байдал” сурвалжлага нэвтрүүлгийг бэлтгэж олон нийтэд хүргэсэн. Судалгааны тайлангийн ерөнхий мэдээллийг “Үндэстний тойм” сэтгүүлийн “Авлигаас ангид нийгэм” тусгай дугаараас хүлээн авч уншина уу.

 

2013 оны 8 сараас АТГ болон АНУ-ын Азийн сангийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн газрын албаны тухай “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааг амжилттай хэрэгжүүлж дууссан. Судалгаанд Дархан, Дундговь, Ховд, Хэнтий аймгууд болон Багануур, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүд хамрагдсан.