МОНГОЛЫН 15-24 НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хэрэгцээг хангахад чиглэсэн Зан Үйлийг Өөрчлөх Харилцааны Стратегийг боловсруулахаар зорьж буй НҮБХАС-ийн “Улс орны 5 дахь хөтөлбөрийн үйл ажиллагаа”-г дэмжих нарийвчилсан чанарын нотолгоог бий болгох явдал юм. Чанарын судалгаа нь залуучуудын эрүүл мэндийн дадал, зан үйл болон хандлагын талаарх гүнзгийрүүлсэн суурь үнэлгээг бий болгохыг зорьсон.

Талархал: Энэхүү “Монголын 15-24 насны залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа” -г төрийн, төийн бус байгууллагууд, олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Судалгааны багийнхан болон судалгаа зохион байгуулагдах хугацаанд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлж байна. Тэдгээр хүмүүсийн оролцоо хувь нэмэрүйгээр бид энэ тайланг гаргах боломжгүй юм. Уг судалгааг зохион байгуулахад мэргэжил арга зүй, санхүүгийн туслалцаа үзүүлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сан (НҮБХАС)-д талархал илэрхийлж байна. Эцэст нь орон нутагт судалгаа зохион байгуулахад хамтран ажилласан Ховд, Дархан-Уул, Дорнод аймгийн “Боловсрол Соѐлын Газар”, “Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс”-ийнхэн, олон нийтэд талархал илэрхийлье.