ЦЕГ-ЫН ИРГЭДЭД ХҮРГЭЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МОНИТОРИНГ ЭХЭЛЛЭЭ

IRIM судалгааны хүрээлэн Хууль зүйн яамны захиалгаар Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд хүргэж буй үйлчилгээнд хөндлөнгийн мониторингийг 2013 оны 9 сарын 24-аас 11 сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр ажиллаж эхэллээ.

Тус мониторингийн зорилго нь Цагдаагийн байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэж буй үйлчилгээ нь тэгш, хүртээмжтэй, хүний эрхийг хүндэтгэсэн, иргэдэд аливаа байдлаар хүндрэл чирэгдэлгүй хүрч байгаа эсэхийг үнэлэх бөгөөд цаашид ЦЕГ-ын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодлогын болон үйл ажиллагааны зөвлөмж өгөхөд оршиж байгаа юм. Энэхүү зорилгын хүрээнд Цагдаагийн байгуулагын үйлчилгээг 1. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт 2. Үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдал 3. Үйлчилгээний орчин нөхцөл 4. Албан хаагчийн ёс зүй гэх үндсэн 4 шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлнэ. Энэхүү үнэлгээний хүрээнд цагдаагийн байгууллагын 30 удирдлага болон 30 өмгөөлөгч, прокурортой ганцаарчилсан ярилцлага хийж, 270 иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авах юм. Судалгаанд Улаанбаатар хотод ЦЕГ, НЦЕГ болон 3 дүүргийн цагдаагийн хэлтэс, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Сайхан зэрэг сумдын цагдаагийн байгуулага, Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагууд хамрагдаж байна.

 

IRIM судалгааны хүрээлэн Хууль зүйн яамны захиалгаар Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд хүргэж буй үйлчилгээнд хөндлөнгийн мониторингийг 2013 оны 9 сарын 24-аас 11 сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр ажиллаж эхэллээ. Тус мониторингийн зорилго нь Цагдаагийн байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэж буй үйлчилгээ нь тэгш, хүртээмжтэй, хүний эрхийг хүндэтгэсэн, иргэдэд аливаа байдлаар хүндрэл чирэгдэлгүй хүрч байгаа эсэхийг үнэлэх бөгөөд цаашид ЦЕГ-ын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодлогын болон үйл ажиллагааны зөвлөмж өгөхөд оршиж байгаа юм. Энэхүү зорилгын хүрээнд Цагдаагийн байгуулагын үйлчилгээг 1. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт 2. Үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдал 3. Үйлчилгээний орчин нөхцөл 4. Албан хаагчийн ёс зүй гэх үндсэн 4 шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлнэ. Энэхүү үнэлгээний хүрээнд цагдаагийн байгууллагын 30 удирдлага болон 30 өмгөөлөгч, прокурортой ганцаарчилсан ярилцлага хийж, 270 иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авах юм. Судалгаанд Улаанбаатар хотод ЦЕГ, НЦЕГ болон 3 дүүргийн цагдаагийн хэлтэс, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Сайхан зэрэг сумдын цагдаагийн байгуулага, Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагууд хамрагдаж байна.