Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй өрнөхтэй зэрэгцэн байгаль орчны тэр дундаа говийн усны асуудал төр засаг, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын анхаарлын төвд орсон юм.
IRIM Судалгааны хүрээлэн Олон Улсын Санхүүгийн Корпорацийн дэмжлэгтэйгээр Өмнийн говийн усны талаархи иргэдийн мэдлэг хандлагыг тодорхойлох суурь судалгааг 2013 оны 9-сараас 2014 оны 2 сарын хугацаанд хийж дууслаа. Судалгааны хүрээнд Өмнөговь аймгийн 15 сумын 1043 өрхийн иргэд, малчдийн усны чанар хүртээмж, усны менежментийн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн төсөөллийг нь тодруулсан юм.
Судалгааны ажлын үр дүнг Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад танилцуулах Дугуй ширээний уулзалтыг 2014 оны 2 сарын 19-ний өдөр Xanady Mines компани дээр зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь уул уурхайн компаниудын олон нийттэй харилцах бодлого стратеги, хамтын оролцоотой усны менежментийн арга техникуудыг боловсруулахад мэдээллээр хангах байлаа.
Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй өрнөхтэй зэрэгцэн байгаль орчны тэр дундаа говийн усны асуудал төр засаг, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын анхаарлын төвд орсон юм. IRIM Судалгааны хүрээлэн Олон Улсын Санхүүгийн Корпорацийн дэмжлэгтэйгээр Өмнийн говийн усны талаархи иргэдийн мэдлэг хандлагыг тодорхойлох суурь судалгааг 2013 оны 9-сараас 2014 оны 2 сарын хугацаанд хийж дууслаа. Судалгааны хүрээнд Өмнөговь аймгийн 15 сумын 1043 өрхийн иргэд, малчдийн усны чанар хүртээмж, усны менежментийн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн төсөөллийг нь тодруулсан юм. Судалгааны ажлын үр дүнг Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад танилцуулах Дугуй ширээний уулзалтыг 2014 оны 2 сарын 19-ний өдөр Xanady Mines компани дээр зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь уул уурхайн компаниудын олон нийттэй харилцах бодлого стратеги, хамтын оролцоотой усны менежментийн арга техникуудыг боловсруулахад мэдээллээр хангах байлаа.