Мерси Кор Монгол ОУБ-ын LTS төслийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
LTS буюу Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь төслийн тухайд Мерси Кор Монгол олон улсын байгууллага 2013 оны 6 сараас эхлэн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын харьяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах"(LTS) төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн зорилго нь орон нутгийн иргэдийн дунд цаг агаарын урьдчилсан мэдээллийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлж, зуднаас авсан сургамж, даван туулах шилдэг аргуудыг нэгтгэж түгээснээр малчид болон орон нутгийн эдийн засагт учирч болох зудын аюул, хохирлыг багасгах юм.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь малчид болон удирдлагуудын хувьд орон нутгийн түвшинд зудын бэлэн байдал, хор уршгийг бууруулах арга хэмжээ болон түүний үр дүн ямар байдаг талаар илүү сайн ойлголттой болох зорилгоор судалгаа явуулж байгаа бөгөөд судалгаанаас олж мэдсэн зүйлс нь сургалтын хөтөлбөр, төслийн харилцаа холбооны стратегийг тодорхойлох, мал аж ажуйн менежмент, гамшгийн хариу арга хэмжээний хүрээнд цаашид ямар ажлууд хийгдэж болох талаар зөвлөмж гаргахад ашиглагдах юм.
Cудалгаа, шинжилгээний ажлыг 2013 оны 12 сарын 02-наас 2014 оны 01 сарын 17-ны хооронд 15 аймгийн 29 сумын 1000 гаруй малчид, 40 орчим хамтран ажиллагч байгууллагуудын дунд явагдсан.
Мерси Кор Монгол ОУБ-ын LTS төслийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” судалгааны ажлыг гүйцэтгэж байна. LTS буюу Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь төслийн тухайд Мерси Кор Монгол олон улсын байгууллага 2013 оны 6 сараас эхлэн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын харьяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах"(LTS) төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн зорилго нь орон нутгийн иргэдийн дунд цаг агаарын урьдчилсан мэдээллийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлж, зуднаас авсан сургамж, даван туулах шилдэг аргуудыг нэгтгэж түгээснээр малчид болон орон нутгийн эдийн засагт учирч болох зудын аюул, хохирлыг багасгах юм.