БАЯЛАГ ОРД ХХК-НЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЦОГЦ СУДАЛГАА БОЛОН ХҮНИЙ НӨӨЦИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ

Баянхонгор аймаг дэх нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, хэрэглэгчийн зан үйл, худалдан авалтын төлөв байдлыг тогтоох, судалгааны үр дүнд түшиглэн Баялаг Орд ХХК-ны дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулахад чиглэсэн.

Судалгааг зах зээлийн цогц судалгаа, хүний нөөцийн судалгаа, санхүүгийн шинжилгээ гэсэн гурван төрлийн маркетингийн арга зүйд тулгуурлан судалгааны арга, аргачлал, судалгааны асуумжаа боловсруулсан.

Судалгааг аймгийн төвийн нүүрс хэрэглэгч иргэд, байгууллага, уурын зуух ,  Баялаг-Орд ХХК-ны ажилчид, нүүрс худалдагч иргэд зэрэг давхардсан тоогоор 433 оролцогчдыг судалгаанд хамруулсан.

Энэхүү  цуглуулсан мэдээлэл дээрээ түшиглэн Баянхонгор аймгийн нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлага, хэрэглэгчийн зан үйл, худалдан авалтын төлөв байдлын талаарх үр дүнг багтаасан судалгааны тайлан болон Баялаг Орд ХХК-ны дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулж байна.