АНУ-ын Азийн сангийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн “Эрүүл мэндийн үйлчилгээний ил тод байдлын үнэлгээ” судалгааг гүйцэтгэж байна.
Энэхүү судалгааны зорилго нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ил тод байдлын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, ил тод байдлыг сайжруулахад нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлс, шалтгааныг зураглаж хуульд заасан үйлчилгээг иргэд авч чадаж байгаа эсэхийг үнэлэх, холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгоход оршино.
Сант марал сангаас 2006 оноос явуулсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголтыг тогтоох судалгаа”-г хагас жилийн давтамжтайгаар тогтмол явуулж байгаа. Энэхүү судалгаа нь төрийн болон хувийн хэвшлийн томоохон салбаруудын авлигын талаарх ойлголтыг тандан гаргадаг. Энэхүү судалгаагаар Эрүүл мэндийн салбарын авлигын үнэлгээ тогтмол өндөр үзүүлэлттэй байсаар байна. Иймээс “Эрүүл мэндийн салбар дахь авлига ба шудрага ёсны өнөөгийн байдал” нэртэй судалгааг 2007 онд хийсэн. Гэвч энэ судалгааг хийснээс хойш өдгөө 7 жилийн хугацаа өнгөрсөн боловч хэрхэн өөрчлөгдсөн нөхцөл байдал ямар болсон талаар нэмэлт судалгаа алга байгаатай холбоотойгоор бүрэн хэмжээний судалгааг дэлгэрүүлэн гүйцэтгэж байна.
Судалгааг 2014 оны 3 сараас 6 сарын хооронд үргэлжлэх бөгөөд Нийслэлийн нэг, хоёр, гуравдугаар шатлалын 18 эмнэлгийн 240 эмч, сувилагч, 660 үйлчлүүлэгчдээс хагас бүтэцчилэгдсэн асуулга, баримт бичгийн судалгааны аргуудаар мэдээлэл цуглуулж байна.
АНУ-ын Азийн сангийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн “Эрүүл мэндийн үйлчилгээний ил тод байдлын үнэлгээ” судалгааг гүйцэтгэж байна. Энэхүү судалгааны зорилго нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ил тод байдлын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, ил тод байдлыг сайжруулахад нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлс, шалтгааныг зураглаж хуульд заасан үйлчилгээг иргэд авч чадаж байгаа эсэхийг үнэлэх, холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгоход оршино.