ШХА-аас Монгол улсад 2013-2016 оны Хамтын ажиллагааны стратеги хэрэгжүүлж байна. Энэхүү стратегийн гол зорилго нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ШХА нь IRIM судалгааны байгууллагатай 2013 оноос хамтран ажилласан. 2013 онд IRIM судалгааны байгууллага нь уг хөтөлбөрийн мониторингийн үнэлгээний суурь судалгааг хэрэгжүүлсэн бол 2014 оны 5 сарын 26-аас тус хөтөлбөрийн давтан судалгааг хэрэгжүүлж эхлээд байна.
2013 оны суурь судалгааны хувьд “ШХА-ын хамтын ажиллагааны хөтөлбөр 2013-2016” хүрээнд Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний суурь судалгааг хэрэгжүүлсэн бол 2014 оноос Мэргэжлийн боловсрол сургалт, Захиргааны шинэтгэл орон нутгийн засаглал иргэний оролцоо зэрэг төслүүд нэмэгдсэн.
Хяналт шинжилгээ, үнэлгээний гол зорилго нь “ШХА-ын хамтын ажиллагааны хөтөлбөр 2013-2016”-ийн үр дүн үнэлэх юм.
Судалгааны мэдээлэл цуглуулах ажил 2014 оны 6 сард Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Архангай, Өвөрхангай, Төв аймагт хийгдэхээр төлвлөгдөөд байна.
ШХА-аас Монгол улсад 2013-2016 оны Хамтын ажиллагааны стратеги хэрэгжүүлж байна. Энэхүү стратегийн гол зорилго нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ШХА нь IRIM судалгааны байгууллагатай 2013 оноос хамтран ажилласан. 2013 онд IRIM судалгааны байгууллага нь уг хөтөлбөрийн мониторингийн үнэлгээний суурь судалгааг хэрэгжүүлсэн бол 2014 оны 5 сарын 26-аас тус хөтөлбөрийн давтан судалгааг хэрэгжүүлж эхлээд байна.