“НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨСЛИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЭХНИЙ ШАТНЫ СУДАЛГАА ЭХЭЛЛЭЭ.

Энэхүү төсөл нь ЩХА-ийн санхүүжилтээр, “Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв”-ийн захиалгаар хийгдэж байгаа юм. 

Төслийн суурь судалгаа нь манай байгууллага дээр өнгөрсөн оны 04-өөс 06-р сард хэрэгжиж дууссан. Энэхүү эхний шатны судалгаа нь 04-р сараас 07-н сар хүртэл 3 сарын хугацаанд хэрэгжих бол хоёрдугаар шатны судалгааг 10-р сараас 12-р сард хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээнд НЦҮ-ний төвөөр үйлчлүүлэгч болон тус төвийн ажилтнуудын сэтгэл ханамжийг үнэлж, суурь судалгааны үр дүнтэй харьцуулах, цаашид анхаарах арга хэмжээг тодорхойлох юм.

Суурь судалгааны үе шатнаас хойш ЗГ-аас батлагдсан “Нэг цонхны үйлчилгээ”-ний талаар авах зарим арга хэмжээний тухай 153-р тогтоол батлагдан гарсан. Тиймээс хяналт-шинжилгээ, үнэлгээний шатанд энэхүү тогтоол хэрхэн хэрэгжиж эхэлсэн тухай мэдээллийг хамруулахаараа өмнөх шатны судалгаанаас онцлогтой.

Суурь судалгааны үе шатанд тус хугацаанд улсын хэмжээнд ажиллаж байсан нийт 26-н НЦҮ хамрагдсан бол энэ удаад 13 аймаг, 4 сум болон Улаанбаатар хотын 5 дүүрэгт байрлах нийт 22 НЦҮ-г түүвэрлэн хамруулах юм.

 

Энэхүү төсөл нь ЩХА-ийн санхүүжилтээр, “Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв”-ийн захиалгаар хийгдэж байгаа юм.  Төслийн суурь судалгаа нь манай байгууллага дээр өнгөрсөн оны 04-өөс 06-р сард хэрэгжиж дууссан. Энэхүү эхний шатны судалгаа нь 04-р сараас 07-н сар хүртэл 3 сарын хугацаанд хэрэгжих бол хоёрдугаар шатны судалгааг 10-р сараас 12-р сард хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.