“БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХАД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ II”

Хараат Бус Судалгааны Хүрээлэн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусч байна. Судалгааны мэдээлэл цуглуулах ажил 8 сарын 29-өөс 9 сарын 15 хүртэл Баянхонгор, Өмнөговь, Төв, Хэнтий, Дундговь, Увс, Сэлэнгэ, Дорнод зэрэг уул уурхай, олборлолт хийгддэг 8 аймгийн 16 сумдыг хамарсан.

Төслийн хүрээнд 16 талбараас нийт 974 малчин, иргэд болон бичил уурхай эрхлэгчидээс авсан асуумж, 77 сум орон нутгийн захиргаа болон бусад оролцогч талуудтай хийсэн ярилцлага, 16 талбарын ажиглалт, 11 кейс, орон нутаг болон талбарын хүрээнд хийгдсэн 12 төрлийн 59 ширхэг баримт бичиг цуглуулсан.

Энэхүү судалгааны мэдээллийг нэгтгэн боловсруулж бүрэн хэмжээний тайлан боловсруулсан болно. Судалгааны тайлан англи, монгол хэл дээр гарч байгаа бөгөөд судалгааны тайлантай танилцахыг хүсвэл Азийн санд хандана уу.