“ТУУЛ ГОЛЫГ СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IRIM Судалгааны Хүрээлэнгийн баг БОНХЯ-ны захиалгаар АХБ-аар дамжуулан хэрэгжүүлж буй “Туул голыг сэргээн сайжруулах ТТ-8560 МОН” төслийн Нийгмийн орчны судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн сардын сүүлээр буюу 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Туул голыг сэргээн сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Төслийн багтай хамтран амжилттай зохион байгууллаа. Төсөл хэрэгжүүлэгч БОНХЯ-ны харъяа Туул голын сав газрын захиргаа (ТГСГЗ), холбогдох яам агентлаг, нийслэл ба орон нутгийн удирдлага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, үйлдвэр ба бизнесийн байгууллагын төлөөлөл зэрэг олон талын оролцогчдыг хамарсан энэхүү хэлэлцүүлгээр төслийн дизайн, үйл ажиллагаанд оролцогч талуудын саналыг тусгаж, талуудын оролцооны стратегийг төлөвлөх, төслийн нийгмийн болон байгаль орчны хүчин зүйлсийг бүх талын оролцоотой авч хэлэлцлээ.

Ядуурлыг бууруулах Япон улсын сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Азийн хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж буй “Туул голыг сэргээн сайжруулах ТT-8560 Мон” төсөл нь нийслэлийн ундны усны баталгаа болсон Туул голыг хамгаалан, цэвэр цэнгэг, байнгын урсацтай байлгах, голын эрэг орчмыг олон улсын жишигт нийцсэн хэв загвараар тохижуулан “эко бүс” болгон нийтийн амралт, чөлөөт цагаа ая тухай өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилготой юм. Төсөл нь БОНХЯ-ны харъяа байгууллага болох Туул голын сав газрын захиргаан дээр 2014-2019 оны хугацаанд 2 үе шаттай хэрэгжиж байна. Төслийн Бэлтгэл ажлын техникийн туслалцаа (ТБАТТ) болох энэхүү үе шатанд цаашид хэрэгжүүлэх төслийн урьдчилсан судалгаа, тооцооллыг бэлтгэн гаргах зорилготой юм. IRIM Судалгааны Хүрээлэнгийн баг уг бэлтгэл шатны нийгэм, ядуурал, жендерийн шинжилгээг хийж, төслийн баримт бичиг боловсруулах ажилд оролцож байна.