“НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨСЛИЙН СУДАЛГАА ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА.

“Нэг Цонхны Үйлчилгээ” төсөл нь төрийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилготойгоор 2007 оноос Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн санхүүжилтээр Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв (ХАБСТ) Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн.  

Энэхүү төслийн үр нөлөөг үнэлэх зорилгоор IRIM судалгааны хүрээлэн нь 2013 оноос эхлэн Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төвтэй гэрээ байгуулан 3 удаагийн сэтгэл ханамжийн судалгааг хийж байгаа юм.

Энэ удаад манай байгууллага төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний сүүлийн шатны судалгааг хэрэгжүүлж дууслаа. Тус сэтгэл ханамжийн судалгаа нь төслийн сүүлийн шатны судалгаа учраас өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулах, өөрчлөлтийг үнэлэх байдлаар үр дүнг тооцсон.

НЦҮ-ний сүүлийн шатны судалгааны гол үр дүнгээс сонирхуулахад НЦҮ-ний төвийн сэтгэл ханамжийн түвшин 3 шатны судалгаанд тогтвортой гарсан бөгөөд шат бүрт бага хэмжээний өсөлт харагдаж байлаа. НЦҮ-ний сэтгэл ханамжийн ерөнхий оноо 3,7 байгаа ба 72 хувиар үнэлэгдэж байна. (1 оноо -0%, 2 оноо – 25%, 3 оноо – 50%, 4 оноо – 75%, 5 оноо 100% хүртэл) Энэ нь тухайн төслийн үр өгөөж “Сайн” гэж үнэлэгдэж байгаа хэрэг юм.

Сэтгэл ханамжийг тодорхойлохдоо НЦҮ-ний төвөөр үйлчлүүлэгч болон тэнд ажиллагсдын сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэсэн.

Судалгаатай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр суурь судалгаатай танилцаарай.