Хөгжлийн бэрхшээл ба боловсролын асуудлаар олон тооны бодлогын харьцуулалт, үзэл баримтлалын хэлэлцүүлэг, боловролын төслүүдийн кейс судалгаанууд хийгдсэн байдаг хэдий ч, тодорхой нотолгоо болгож ашиглахуйц тоон мэдээлэл, эмпирик судалгаа цөөн байдаг. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд нотолгоо болохуйц мэдээлэл бага байдгаас эдгээр эмпирик судалгааг бодлого боловсруулахад ашиглах боломж бага байдаг. Ийм учраас ‘ЖАЙКА’ олон улсын байгууллагын ‘Жайкагийн Судалгааны Хүрээлэн’ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдэнд чиглэсэн боловсролын тогтолцооны асуудлаар судалгаа хийх шийдвэр гаргаж, судалгааг гүйцэтгэх байгууллагаар Монгол улсаас IRIM судалгааны хүрээлэнг шалгаруулсан бөгөөд тус хүрээлэн судалгааны ажлыг 2014 оны 9 сараас 2015 оны 3 сарын хооронд гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны гол зорилго нь сургууль завсардсан хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдал, олон хэлбэрийн боловсролын тогтолцооны арга хэмжээний хэрэгжилтийг оролцогч талууд болон зорилтот бүлгийнхэн хэрхэн тодорхойлж буй талаар нотолгоо, шинжилгээний шаардлага хангасан өндөр чанартай судалгааны тоон мэдээлэл цуглуулах явдал юм.
Судалгааны мэдээллийг Хөвсгөл, Дорнод, Увс, Дорноговь аймаг, Улаанбаатар хотоос цуглуулсан. Судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж буй 6 тусгай сургууль болон 51 энгийн сургуулийн бага ангийн 1089 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, 680 сургуулийн багш, удирдлагуудыг хамруулсан. Судалгаа нь сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна сургуульд суралцаад завсардсан, эсвэл сургуульд огт суралцаж байгаагүй бага ангид суралцах насны буюу 6-12 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мөн хамруулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн бодлогын хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн болон тусгай сургуульд тэгш хамруулан сургаж боловсрол олгох талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгарч буй бэрхшээл, боломжит бодлогын арга хэмжээ зэрэг асуудлыг тус судалгаанд нарийвчлан авч үзсэн.
Судалгааг амжилттай гүйцэтгэхэд туслалцаа үзүүлсэн Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүдийн Эцэг Эхийн холбоо, сонгогдсон Аймаг Дүүргийн Нийгмийн Хөгжлийн хэлтэс зэрэг олон оролцогч талуудад болон судалгаанд сайн дураар оролцож хувь нэмрээ оруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд талархал илэрхийлье!