IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН “ХӨГЖЛИЙН АЛБАН ЁСНЫ ТУСЛАМЖИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Дэлхийн банкны техник туслалцааны хөрөнгөөр Сангийн яам нь “Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх систем нэвтрүүлэх төсөл” – ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нэгдсэн системийг нэвтрүүлэх замаар төслүүдийн хэрэгжилтийг удирдан зохицуулах Засгийн газрын чадавхийг сайжруулах зорилготой юм.

Энэхүү ажлын хүрээнд төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн засаг, захиргааны нэгжийн хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх практик сургалтыг IRIM судалгааны хүрээлэн 2-р сарын 2-ноос 3-р сарын 31-ны  хооронд зохион байгууллж байгаа юм. Мөн Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхийг сайжруулах гарын авлага гаргах юм.

Сургалтад аймаг, яамдын хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нийт 100 мэргэжилтэн хамрагдах ба сургалт хоёр өдөр үргэлжлэх юм. Одоогоор сургалтын бэлтгэл ажил амжилттай явагдаж байна.