ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ

АХБ-наас Монголын Дээд боловсролын шинэчлэлд олгох зээлийн төслийн хүрээнд БСШУЯ-аас Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах чиглэлээр зарласан зөвлөх үйлчилгээний тендерт “Ай Ар Ай Эм” ХХК шалгарч, 2015 оны 1 дүгээр сарын 15-аас ажлаа эхлүүлээд байна. Уг зөвлөх үйлчилгээ 2016 оны 2 дугаар сарын 15 хүртэл нийт 13 сарын хугацаанд үргэлжлэх юм.

Зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь Дээд боловсролын сургалтын байгууллагууд (ДБСБ) болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд (БСШУЯ) дараах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлнэ.Үүнд:

  1. Сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтийг мөшгөх хагас жил тутмын судалгаа болон хөдөлмөрийн зах зээл ба ажил олгогчдын сэтгэл ханамжийн жил тутмын судалгааг төлөвлөх (designing), хэрэгжүүлэх болон дүн шинжилгээ хийх чадвартай болгоно;
  2. Эдгээр судалгаатай уялдуулан ДБСБ-ын сургалтын хөтөлбөр ба төлөвлөгөөг шинэчлэх, оюутнуудад ажил, мэргэжлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлдвэрлэлийн сургалтын хөтөлбөр болон төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарсан судалгааны төсөл боловсруулах зэрэгт сургана. 

Дээрх ажлын хүрээнд:

  • Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа болон төгсөгчдийг мөшгөх судалгааны дизайн ба арга хэрэглэгдэхүүнийг боловсруулна; 
  • ДБСБ, БСШУЯ ба холбогдох байгууллагын ажилтнуудыг судалгааны өгөгдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийхэд сургана;
  • Хагас жил тумам хийх Төгсөгчдийг мөшгөх судалгааны тайлангууд гаргах;
  • Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааны тайлан гаргана;
  • Хөдөлмөрийн зах зээлийн жил тутмын судалгааны тайлан боловсруулах;
  • Дээд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг жил бүр хэрхэн шинэчлэх, оюутнуудад зориулсан ажил мэргэжлийн  зөвлөгөө өгөх, төр-хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэрлэлийн сургалтын хөтөлбөр, хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн хэрэгцээ шаардлагыг байнга шинэчлэх талаар заавар зөвлөмж бэлтгэнэ;
  • Сонирхогч талуудад зориулсан сургалт семинар явуулах ажил хийнэ. 

Төслийн эхний шатны үйл ажиллагааг 2015 оны 3 дугаар сард эхлэх бөгөөд бид БСШУЯ болон ДБСБ-ын холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан судалгааны арга зүйн сургалт зохион байгуулна. Улмаар цаашид судалгааны мэдээлэлд үндэслэн тайлан, удирдамж боловсруулахад туслах зэргээр 2015 оны туршид ДБСБ-уудтай нягт хамтран ажиллах юм.

Төслийг хэрэгжүүлснээр ДБСБ-ын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэх, төгсөгчид, ажил олгогчдын хоорондын харилцаанд эерэг өөрчлөлт гарч, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх чадвар нэмэгдэн, улмаар тухайн сургалтын байгууллагын өрсөлдөх чадвар дээшилнэ гэж үзэж байгаа юм.

 

АХБ-наас Монголын Дээд боловсролын шинэчлэлд олгох зээлийн төслийн хүрээнд БСШУЯ-аас Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах чиглэлээр зарласан зөвлөх үйлчилгээний тендерт “Ай Ар Ай Эм” ХХК шалгарч, 2015 оны 1 дүгээр сарын 15-аас ажлаа эхлүүлээд байна. Уг зөвлөх үйлчилгээ 2016 оны 2 дугаар сарын 15 хүртэл нийт 13 сарын хугацаанд үргэлжлэх юм.