ADRA “PRIME UB” ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГАА

Товч мэдээлэл: Уг төсөл нь Улаанбаатар хотын төвийн 6-н дүүргийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд  2010-2015 оны хооронд тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй юм. Голлох хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь бичил бизнес эрхлэгчдийн,

  • Бичил бизнесийн талаарх мэдлэг, чадавхийг сайжруулах
  • Бичил санхүүгийн үйлчилгээнд хамруулах, зуучлах /Зээл, хадгаламж, даатгал гэх мэт/
  • Бизнес эрхлэх орчин нөхцлийг сайжруулах гэсэн чиглэлээр явагдсан юм.

Үнэлгээний зорилго:

Төгсгөлийн үнэлгээний (судалгаа) үндсэн зорилго нь “Бичил бизнесийг дэмжих замаар ядуурлыг бууруулах” төслийн үр дүнг хэмжих явдал юм. Үүнтэй уялдсан зорилтууд:

  1. Төслийн үйл ажиллагааны үр нөлөө, үр дүнг үнэлэх, хэрэгжилтийн дараах үнэлгээний мэдээллээр хангах;
  2. Зорилтот бүлгийн үйл ажиллагааны тогтвортой байдал, орлогын түвшин, сэтгэл ханамжийн түвшин дэх өөрчлөлтийг тогтоох;
  3. Төсөлд оролцогч талуудын оролцооны түвшин, төслийн зорилгын талаарх ойлголтын түвшин, хамтран ажилласан байдал;
  4. Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний улс орны бодлого хөтөлбөртэй уялдаа хамааралтай байдал, үр ашигтай биелэлт;
  5. Хөтөлбөртэй холбоотой амжилттай болон амжилтгүй туршлагыг илрүүлэх зэрэг юм.

Талархал:

Судалгааны явцад хамтран ажилласан байгууллагууд болох ADRA Mongolia, Хас банк, Улаанбаатар хотын дүүрэг, хороодуудад гүнээ талархаж буйгаа мэдэгдэж байна.

Уг төсөл нь Улаанбаатар хотын төвийн 6-н дүүргийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд  2010-2015 оны хооронд тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй юм. Голлох хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь бичил бизнес эрхлэгчдийн, Бичил бизнесийн талаарх мэдлэг, чадавхийг сайжруулах Бичил санхүүгийн үйлчилгээнд хамруулах, зуучлах /Зээл, хадгаламж, даатгал гэх мэт/ Бизнес эрхлэх орчин нөхцлийг сайжруулах гэсэн чиглэлээр явагдсан юм.