IRIM судалгааны хүрээлэн нь Азийн Сан болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хамтран хэрэгжүүлж буй “Хотын Засаглал” төслийн суурь судалгааг амжилттай хийж дуусаад байна. Тус судалгааны зорилго нь төслийн нарийвчилсан үйл ажиллагаа хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, төслийн дизайныг боловсруулахад шаардлагтай мэдээллийг цуглуулах юм. Төслийн мэдээлэл цуглуулалт 5-р сарын 6-наас эхлэн 10-нд дууссан бөгөөд судалгаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-уул дүүргүүдийн 32 хороог хамруулсан ба нийт 868 иргэн, 20 дүүргийн ажилчин, 108 хорооны ажилчид оролцсон юм. Тус судалгаа нь таблетаар явагдсан бөгөөд энэ нь богино хугацаанд чанартай судалгаа авахад ихээхэн тус нэмэр болсон.
Талархал:
Судалгаанд оролцсон дүүрэг хороодын ажилчид, иргэд. Тэр дундаа Ням гаригийн амралтын өдөр туршилт судалгаанд оролцсон Чингэлтэй дүүргийн 18-р хорооны ажилчдад талархсанаа илэрхийлж байна.