“МОНГОЛ УЛС ДАХЬ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ - ӨНӨӨДӨР” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

Монгол улсад Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль батлагдан хэрэгжиж эхлээд чамгүй хугацаа өнгөрчээ. IRIM судалгааны хүрээлэн болон Transparency International Mongolia байгууллагаас 2015 оны 12 сарын 23-ны өдөр “Монгол улс дахь мэдээллийн ил тод байдал – Өнөөдөр” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү зөвлөлдөх уулзалтаар Монгол улс дахь мэдээллийн ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээрх бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг IRIM Судалгааны хүрээлэнгийн 2010-2015 онд 4 жил дараалан хийсэн судалгааны үр дүнд суурилан танилцуулсан. Уг судалгаагаар 85 төрийн байгууллага, 81 төрийн өмчит үйлдвэр, компанийн цахим хуудсанд мониторинг хийж, ил тод байдлаар нь эрэмбэлжээ.

Түүнчлэн судалгааны үр дүнд суурилан цаашид хийх алхам, үйл ажиллагааны чиглэлийг олон талын оролцоотой хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, эрүүл мэндийн салбарын төлөөлөл, Авилгатай тэмцэх газар, төрийн бус байгууллагын болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон юм.