"МОНГОЛЫН ХҮНСНИЙ НОГОО, МАЛ АЖ АХУЙ, НЭХМЭЛИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮН ТУРШЛАГЫН СУДАЛГАА"

Төслийн үндсэн зорилго нь Монгол улсын хэмжээнд хүнсний ногоо, мал аж ахуй, нэхмэлийн салбарын тэргүүн туршлагуудыг судалж, каталог гаргах ба  тэргүүн туршлагуудыг хэрэгжүүлэхэд аймаг, бүс, үндэсний түвшинд оролцогч талуудын чадавхийг бэхжүүлж, дэмжих юм.

Судалгааны зорилго нь GFA consulting group-ийн хэрэгжүүлэх урт хугацааны төслийн дараа дараагийн үйл ажиллагаануудад зориулсан“суурь мэдээллийг” бүрдүүлэх юм.

Судалгаа нь дараах гурван үйлчилгээнээс бүрдэнэ. 

Үйлчилгээ A
Зорилтот салбаруудын үйлдвэрлэлийн бүхий л дамжлагад хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээг тодорхойлох ба Үндэсний Мэргэшлийн Хүрээний дагуу зорилтот салбаруудын ажил, мэргэжлийн стандартын жагсаалтыг гаргах.
Үйлчилгээ Б
Судалгаагаар тогтоосон хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээг хангахад хөдөө, орон нутгийн янз бүрийн бүлгүүдийн боловсрол, сургалтын хэрэгцээ болон тэдэнд тулгарч буй бэрхшээлүүдийг олж судлан, дүн шинжилгээ хийх ба тэрхүү боловсрол, сургалтын хэрэгцээ болон бэрхшээлүүдэд хийсэн дүн шинжилгээний тайлан бэлтгэж, хүлээлгэн өгөх
Үйлчилгээ В
Монгол улсын хэмжээнд Үндэсний Мэргэшлийн Хүрээний түвшингийн шаардлагуудад хамааралтай, шалгуурт нийцсэн туршлагуудыг олж судлах, үнэлэх: Тэргүүн туршлагуудыг хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, хөрөнгө зардал, арга зам гэх мэт. 

Талархал:

Төслийн хүрээнд хамтран ажиллаж буй “Монголын Ажил Олгогчдын Холбоо”, “Технологийн дээд сургууль”, “Бүсийн арга зүйн төвүүд” болон судалгааг амжилттай хэрэгжүүлэхэд  арга зүй, зохион байгуулалтаар ханган ажиллаж буй зөвлөхүүддээ талархал илэрхийлье

Төслийн үндсэн зорилго нь Монгол улсын хэмжээнд хүнсний ногоо, мал аж ахуй, нэхмэлийн салбарын тэргүүн туршлагуудыг судалж, каталог гаргах ба  тэргүүн туршлагуудыг хэрэгжүүлэхэд аймаг, бүс, үндэсний түвшинд оролцогч талуудын чадавхийг бэхжүүлж, дэмжих юм.