МОНГОЛЫН ОЛБОРЛОХ САЛБАР ДАХЬ АВИЛГЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ СУДАЛГАА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь  1973 оноос хойш хүний хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, байгалийн нөөцийн тогтвортой менежмент, гамшгийн эрсдэлийг бууруулах, ардчилсан засаглал ба хүний эрх гэх мэт салбар чиглэлд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. НҮБХХ-ийн байгалийн нөөцийн тогтвортой менежмент, ардчилсан засаглал чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх “Монголын олборлох салбар дахь авлигын эрсдлийг бууруулах судалгаа”-г IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж байна.

Монгол улсад одоогийн байдлаар нийт 3283 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд үүнээс 1482 ашиглалтын тусгай зөвшөөрөл, 1801 хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Ашиглалалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудын хувьд, хууль дүрмийн дагуу ашиглалтын өмнөх, ашиглалтын үед, хаалтын үед гэх мэт олборлох үйл ажиллагааны үе шат бүрт олон тооны зөвшөөрөл, албан бичгийг бүрдүүлж байгаа нь авлигын эрсдэлийг бий болгож байдаг. Энэхүү судалгаа нь олборлох салбарын шийдвэр гаргалтын  түвшин бүр дэх авлигын эрсдэлийг тодорхойлох, хууль, эрх зүйн актуудад нарийвчилсан шинжилгээ хийх зорилготой.

Уг судалгаанд Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам,   Ашигт малтмалын газар,  Улсын Их Хурлын Байнгын хороо, Мэргэжлийн Хяналтын Газар, Авлигатай тэмцэх газар гэх мэт олборлох салбарын чиглэлд үйл ажиллагаа явуулж буй  яам, тамгын газар, агентлагуудыг хамруулж байна. Мөн Сэлэнгэ, Өмнөговь гэх мэт олон жил олборлох үйл ажиллагаа явагдаж буй аймгуудын төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, олборлох үйл ажиллагаа явуулж буй компаниуд хамрагдаж байна.

Судалгааны үр дүнг олборлох салбарын авлигын эрсдэлд хийх хяналт шинжилгээ, үнэлгээний суурийг бий болгож, судалгааны үр дүнд илрүүлсэн авлигын эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулахад ашиглах юм.