ОЛБОРЛОХ САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДАЛ УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗ ОЛГОЛТЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХЭМЖЛЭЭ

Байгалийн баялаг засаглалын хүрээлэнгийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн уул уурхайн салбар дахь лиценз олголтын ил тод байдлын талаар бодлогын судалгаа хийлээ. Судалгааны гол зорилго нь уул уурхайн лиценз олголтын ил тод байдлыг хэмжиж, судалгааны үр дүнд тулгуурлан зөвлөмж, бодлогын хураангуйг англи, монгол хэл дээр боловсруулахад оршиж байв. Судалгаа 2015 оны 12-р сарын 5-28-ны хооронд үргэлжилсэн. Судалгаагаар уул уурхайн лицензийн ил тод байдал нь Монголын уул уурхайн салбар дахь авилга, ашиг сонирхлын зөрчлийг арилгах, сайн засаглалыг бэхжүүлэх чухал үйл хэрэг болох Монголын олборлох салбарын ил тод байдлын санаачлага болон цахим засаглалын стандарт, зарчмуудыг хангаж чадахгүй байгаа нь тогтоогдсон. Ашигт малтмалын газар, Монгол дахь Олборлох салбарын ил тод байдлын санаачлага, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамдын  цахим хуудас дахь мэдээлэл хэрэглэгчдэд хангалттай нээлттэй биш, хэрэглэж дахин боловсруулахад хязгаарлагдмал, цахим хуудсуудын аюулгүй байдал хангалтгүй байна. Түүнээс гадна Ашигт малтмалын тухай хуульд мэдээллийг нийтлэх цахим хуудасны стандарт, түүний аюулгүй байдлын талаар огт дурдаагүй байна.

Монголд уул уурхай дахь ил тод байдлыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн байгууллага хүчин чармайлт тавьж байна. Ашигт малтмалын хуульд заасны дагуу Ашигт малтмалын газар хуулийн хэрэгжилтийн гол үүргийг гүйцэтгэх ба өөрийн албан ёсны цахим хуудаст уул уурхайн лиценз, түүний олголтын талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж байгаа. 2010 оноос хойш Монгол улс ОҮИТБС-ын “Хэрэгжүүлэгч” (Compliance) статустай болсон билээ. БОНХАЖ яамны зүгээс уул уурхайн компаниуд Ашигт малтмалын хуульд заасах үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан тусгай хамгаалттай газар, дархан цаазат газар гэх мэт тусгай газруудын мэдээллийг нийтэлдэг. Ашигт малтмалын газар нь уул уурхайн лицензтэй холбоотой мэдээллийн сангийн үндсэн эх сурвалжийг хариуцаж, цахим хуудсаараа олон нийтэд хүргэж, ОҮИТБС-д уг мэдээллийн санг дамжуулдаг.

Энэхүү судалгаа нь харьцуулалт, гүнзгийрүүлсэн ярилцлага, ажиглалтын арга, хоёрдогч мэдээлэлд дүн шинжилгээ хийх аргуудыг хэрэглэсэн. Хоёрдогч мэдээллийн шинжилгээг ОҮИТБС болон цахим засаглалын стандарт, зарчмуудын талаарх бичиг баримтууд дээр хийсэн бол Монголын уул уурхайн лицензийн ил тод байдлын өнөөгийн нөхцөл байдлыг албаны хүмүүстэй ярилцлага хийж тодруулсан. Эцэст нь өнөөгийн нөхцөл байдлыг баримт бичгийн шинжилгээний үр дүнтэй харьцуулсан.

Дүгнээд хэлэхэд, Монгол улс цахим засаглалын зарчмуудыг хэрэгжүүлж, ОҮИТБС-д нэгдээд нэлээд хугацаа өнгөрсөн ч уул уурхайн лицензийн мэдээллийг ил тод болгохын тулд хийж сайжруулах зүйлс байсаар байна.