Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг НЭВТРҮҮЛЭХ, ЭРЧИМЖҮҮЛЭХ, БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТХЗ-н хүрээнд хийгдсэн жендерийн үзүүлэлтийн үнэлгээ

НҮБ-н Статистикийн Комиссоос гишүүн орнуудтай зөвшилцсний дүнд Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг багц бичиг баримтыг боловсруулсан. 2015 оны 9-р сард болсон НҮБ-н дээд хэмжээний уулзалтаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг(2015 оноос хойших Хөгжлийн Хөтөлбөр) анхны загварыг батлаад, гишүүн улс орнуудаа эдгээр 17 зорилго холбогдох 169   зорилтуудад түшиглэн өөрсдийн орны онцлогт тохирсон зорилтууд, индикаторуудаа боловсруулахыг удирдамж болгосон.

Түүнчлэн НҮБ-н Ажлын Баг “2015 оноос хойших Хөгжлийн Хөтөлбөр”ийн хүрээнд улс орнуудыг, сэдэв бүрээр ТХ-н зорилтуудын индикаторуудын мэдээлэл бүрдэлтэнд дүн шинжилгээ хийж, бүрдээгүй байгаа мэдээллийг тодорхойлох шаардлагатайг онцолсон. Ажлын Баг мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийхэд мэдээллийн шинэ эх сурвалжийг шаардаж байгаа гэдгийг тэмдэглэсэн. Жишээлбэл, ТХ-н зорилтуудын индикатортой холбогдох мэдээллийг тухайн улсын статистикийн газарт бүрдсэн “хүн ам, орон сууцны судалгаа” зэрэг эх сурвалжаас авч болж байхад зарим индикаторуудын мэдээллийн хувьд өөр эх сурвалжаас гарч ирж байгааг онцолсон.

  • Маш олон тохиолдолд ТХ-н зорилтод хэсгүүдийн хамруулахын тулд шинээр индикаторуудыг боловсруулах холбогдох мэдээллийг бүрдүүлэх тогтолцоог бий болгох мөн мэдээллийг цуглуулах түүнд дүн шинжилгээ хийхийн тулд үндэсний статистикийн газарт томоохон хөрөнгө оруулалт хийх шаардлага гарч ирж байна. “2015 оноос хойших Хөгжлийн Хөтөлбөр” нь мэдээллийг орлогоор, хүйсээр, насаар, арьс өнгөөр, угсаатнаар, шилжилт хөдөлгөөний статусаар, газар зүйн байршлаар болон хөгжлийн бэрхшээлтэй гэх мэтээр задаргаатай гаргаж “хэнийг ч орхигдуулахгүй” гэсэн зарчмыг баримталж байна1. Тиймээс ТХ-н зорилго 17, 18 болсон задаргаатай мэдээллийг тогтмол, дэс дараалалтай бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийснээр “мэдээллийн хувьсгал”-г хийхэд түлхэц болно.
  • Судалгааны үндсэн зорилго нь Тогтвортой Хөгжлийн(ТХ) зорилго 5-г түшиглэн ТХ-н зорилго 1, ТХ-н зорилго 8, ТХ-н зорилго 10, ТХ-н зорилго 11, ТХ-н зорилго 13 болон ТХ-н зорилго 16-н индикаторуудын тоон мэдээлэл хүйсээр задарсан байгаа эсэхийг судалж жендерийн шинжилгээ хийх явдал юм.
  • Судалгаагаар ТХ-н зорилтуудын индикаторуудтай холбогдох мэдээллийн эх сурвалжийг тогтоон, Монгол улсад ТХ-н зорилтуудын индикаторуудын мэдээллийг цуглуулах, одоо байхгүй байгаа мэдээллийг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөмж боловсруулсан.

Талархал:  Төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөр, Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газар, Сангийн Яам, Хууль Зүйн Яам, Жендерийн Үндэсний Хороо зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж байна.

http://www.mn.undp.org/content/mongolia/en/home/library/poverty/MAINSTREAMING_ACCELERATION_AND_POLICY_SUPPORT_MAPS_FOR_SDGS_GENDER_BASELINE_ANALYSIS_AGAINST_SDGS_IN_MONGOLIA.html

НҮБ-н Статистикийн Комиссоос гишүүн орнуудтай зөвшилцсний дүнд Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг багц бичиг баримтыг боловсруулсан. 2015 оны 9-р сард болсон НҮБ-н дээд хэмжээний уулзалтаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг(2015 оноос хойших Хөгжлийн Хөтөлбөр) анхны загварыг батлаад, гишүүн улс орнуудаа эдгээр 17 зорилго холбогдох 169   зорилтуудад түшиглэн өөрсдийн орны онцлогт тохирсон зорилтууд, индикаторуудаа боловсруулахыг удирдамж болгосон.