“Институцийн өөрчлөлт хийх замаар төрийн эрдэс баялгийн менежментийг сайжруулах санаачлага” ТЭБМСС (MERIT) төслийн суурь судалгаа

IRIM судалгааны байгууллага нь Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй “Институцийн өөрчлөлт хийх замаар төрийн эрдэс баялгийн менежментийг сайжруулах санаачлага” ТЭБМСС (MERIT) төслийн суурь судалгааны ажлыг амжилттай зохион байгууллаа. Уг төсөл Монгол улсад 2016-2022 оны хооронд хэрэгжих ба төслийн боловсруулалт болон хэрэгжилтийг Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага (буюу CESO) удирдан явуулах юм. Уг төсөл нь дараах үндсэн зорилгуудтай.1) Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газар, Монгол улсын газрын тосны газар болон Монгол улсын уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг стратегийн ач холбогдолтой уул уурхайн гол байгууллагуудын уялдаа холбоо, удирдлагын чадавхийг сайжруулах; 2) уул уурхайн салбарт хамааралтай төрийн байгууллагууд (төв, аймаг, сумын түвшинд), иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн иргэдийн хооронд үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх; 3) төрийн байгууллагуудын сургалтын чадавхийг нэмэгдүүлэх.

IRIM судалгааны хүрээлэнгийн зохион байгуулсан суурь судалгаа нь төслийн цаашдын ахиц, дэвшил, зорилтот үр дүнг хэмжих, үнэлэхэд чухал ач холбогдолтой. Тус судалгааны ажлын хүрээнд IRIM уул уурхайн салбарын гол оролцогч талууд болон эдгээр байгууллагын ажилчдын чадавхийг сайжруулах сургалт явуулдаг төрийн өмчийн байгууллага болох Удирдлагын академийн богино сургалтын багш, төгсөгчдөөс тоон болон чанарын мэдээлэл цуглуулсан. Уул уурхайн яам, Монгол улсын ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам зэрэг байгууллагуудын албан хаагчдаас ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулав.

Талархал: 

Төслийн суурь судалгааны ажлыг амжилттай зохион байгуулагахад туслалцаа үзүүлсэн хувь хүмүүс болон дээр дурьдсан байгууллагуудад гүн талархал илэрхийлж байна.

RIM судалгааны байгууллага нь Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй “Институцийн өөрчлөлт хийх замаар төрийн эрдэс баялгийн менежментийг сайжруулах санаачлага” ТЭБМСС (MERIT) төслийн суурь судалгааны ажлыг амжилттай зохион байгууллаа.