Төслийн зорилго, зорилт
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй"/ХБХГИ/ төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн /ХБХ/ ерөнхий боловсролын сургуульд тэгш хамрагдах боломжийг нэмэгдүүлэх явдал юм. Тус зорилгын хүрээнд дараах хоёр зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
Тус төслийг ДЗМОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд манай байгууллага зорилт нэгийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн
Чингэлтэй дүүргийн
Сонгинохайрхан дүүргийн
Хараат Бус Судалгааны Хүрээлэн өөрсдийн хариуцсан зорилтын хүрээнд дараах ажлуудыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн байна:
Төсөл хэрэгжихээс өмнөх гарааны нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор Нийслэлийн гурван дүүргийн зорилтот есөн сургуулийн багш, удирдлага, хорооны нийгмийн ажилтан, дүүргийн мэргэжилтэн, төрийн бус байгууллагын /ТББ/ төлөөлөл, ХБХ-ийн эцэг эхчүүдийг хамруулан нийт 312 асуумж, 60 хагас бүтэцлэгдсэн ярилцлагын дагуу мэдээлэл цуглуулах ажил 2016 оны 09 сард явагдаж дууссан.
Тус суурь судалгааны үр дүнгээр өнгөрсөн 2015–16 оны хугацаанд ХБХ-ийн үнэлгээтэй холбоотой ямар нэгэн ажил хэрэгжүүлсэн хороо, сургууль, дүүрэг байгаагүй бөгөөд мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх аргачлалын талаар мэдээлэлтэй талууд маш цөөхөн илэрсэн. Салбар ЭМБНХК-ийн цөөн гишүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ийн зүгээс ХБХ-ийг үнэлэх зарим аргуудыг нэрлэж байсан ч яг үнэлгээнд туршсан ашиглаж байгаа тохиолдол байсангүй.
Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, бодлогын баримт бичгээс ХБХ-ийн чиглэлээрх заалт, журамд баримт бичгийн шинжилгээг хийж, судалгааны үр дүнг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн ярилцлагаар баталгаажуулсан. Тус бодлогын судалгааг баримт бичгийн шинжилгээ болон чанарын мэдээлэл цуглуулалт гэсэн хоёр үе шаттайгаар 2016 оны 9 сараас 2017 оны 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэв.
Австрали, Ирланд, Тайланд, АНУ гэсэн дөрвөн улсын ХБХ-ийг тэгш хамруулан сургах боловсролын бодлогот харьцуулсан судалгааг 2016 оны 09-11 саруудад хийж гүйцэтгэсэн. Дараах шалгуур үзүүлэлтээр онлайн эх сурвалж дээр үндэслэн мэдээлэл цуглуулж анализ хийв:
Төслийн гол зорилтын биелэлтийг хангах зорилгоор ХБХ-ийг анхан шатны түвшинд илрүүлэх аргачлалыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэгт ХБХ-ийн боловсролын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд болон дүүргийн засаг даргын тамгын газрын /ЗДТГ/ төлөөлөл болон холбогдох ТББ-ын төлөөллүүд багтсан.
Туршилт үнэлгээг зорилтот есөн сургуулийн 500 хүүхдийн дунд 2017.02-2017.03 сарын хугацаанд амжилттай зохион байгуулж дууслаа. Хүүхдүүдийг түүвэрлэхдээ дараах гурван бүлэгт хуваан авч үзсэн: ХБХ, Хөгжлийн бэрхшээлтэй байж болзошгүй эрсдэлтэй хүүхдүүд болон ердийн хүүхдүүд. Төслийн багийн зүгээс аргачлалыг ашиглах аргазүйг сургуулийн багш, нийгмийн ажилтнуудад олгон, талбарын үнэлгээг зорилтот сургуулиудтай хамтран зохион байгуулсан.
Ийнхүү туршилтын үр дүн дээр үндэслэн аргачлал болон ашиглах гарын авлагыг эцэслэж, хэвлэн дүүрэг, хороо, сургуулийн багш ажилчид, эцэг эх зэрэг хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг анхан шатны нэгжийн 100 гаруй мэргэжилтнүүдэд аргачлалын аргазүйг олгох сургалтыг зохион байгуулаад байна.
ХБХГИ төслийн хүрээнд дээр дурдсан олон талт ажлуудыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэхээр зорьж байна:
Нэгдүгээрт илрүүлэх аргачлалын хэрэглээ өргөн хүрээтэй нэвтэрснээр ХБХ-ийн тоо статистик тодорхой, үндэслэлтэй гарах боломж бүрдэх юм. Хоёрдугаарт салбар ЭМБНХК-ийн оношилгоонд орох шаардлагатай хүүхдүүд тодорхой болох буюу хүүхдийн бэрхшээлийг тодорхойлох үндэсний механизм сайжирна гэж үзэж байна. Хамгийн гол үр дүн нь хөгжлийн бэрхшээлтэй эсэх нь тодорхойлогдоогүй байсан хүүхдүүдийн бэрхшээлийг таньж мэдсэнээр цаашид тэдгээр хүүхдүүдийг тусгай хэрэгцээнд нь нийцүүлэн үр дүнтэй сургах боломж бүрдэнэ гэж найдаж байна.
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй"/ХБХГИ/ төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн /ХБХ/ ерөнхий боловсролын сургуульд тэгш хамрагдах боломжийг нэмэгдүүлэх явдал юм.";