Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийг бууруулах судалгаа

Энэхүү судалгааны зорилго нь олборлох салбарын үе шатуудын шийдвэр гаргалтын  түвшин бүр дэх авлигын эрсдэлийг тодорхойлж, нарийвчилсан үнэлгээ хийж, судалгааны мэдээлэл цуглуулах явцад илрүүлсэн авлигын эрсдэл дээр үндэслэн, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулах бөгөөд улмаар уул уурхайн олборлох салбар дахь авлигын эрсдэлийн хяналт шинжилгээ, үнэлгээний суурь нөхцөл байдлыг тодорхойлоход ашиглах юм.

Судалгааны явцад төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сумдын Засаг дарга, ИТХ, улсын болон хувийн компаниуд, иргэний нийгмийн хөдөлгөөн, мэргэжлийн ТББ, орон нутгийн иргэдийн үзэл бодлыг тэнцвэртэй тусгахыг зорьсны зэрэгцээ бүх оролцогч талын төлөөллөөр хэлэлцүүлж, санал авсан.

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:

  • НҮБХХ-өөс боловсруулсан ‘Олборлох салбар дахь авлигын эрсдэлийг бууруулах’ олон улсын аргачлалыг ашигласан.
  • Оролцогч талуудад зориулсан ярилцлагын удирдамжийг боловсруулсан.
  • Яам, агентлаг, орон нутгийн засаг захиргаа болон иргэний нийгмийн байгууллага, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй 43 ярилцлага хийж, 70 гаруй баримт бичгийг судласан.
  • Судалгааны баг эрсдэлийн үнэлгээний үр дүнг үндэслэн авлигын эрсдэлийг бууруулах зорилгоор авах арга хэмжээний санал боловсруулж УУЯ-ны сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны А/40 тоот тушаалаар батлагдсан “Уул уурхайн салбарын авлигын эрсдэлийг бууруулах төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хэсэгт танилцуулсан.
  • Ярилцлагын мэдээллийг шивж оруулан, хөрвүүлж хяналтанд оруулж эцэслэсэн
  • Судалгааны тайланг боловсруулах шатанд, судалгааны баг төрийн болон төрийн бус байгууллагын оролцогч талуудын саналыг тайланд тусган, эцэслэсэн.
  • Үнэлгээний үр дүн болон авлигын эрсдэлийг бууруулах төлөвөлгөөг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг олон улсын, үндэсний болон орон нутгийн оролцогч талуудын дунд зохион байгуулсан. Ойролцоогоор 70 гаруй төлөөлөгчид уг хэлэлцүүлэгт оролцсон.
  • Судалгааны баг, үнэлгээний тайлан болон бусад холбогдох гол бүтээгдэхүүнүүдийг захиалагчид хүлээлгэн өгсөн.

Үнэлгээний явцад, үнэлгээний баг нь Уул уурхайн яам, Авлигатай тэмцэх газаар болон НҮБХХ-ийн багтай зөвлөлдөж, хамтран ажилласан.

Холбоотой линк: https://www.iaac.mn/news/2072?menu=216

http://today.mn/p/19367

Энэхүү судалгааны зорилго нь олборлох салбарын үе шатуудын шийдвэр гаргалтын түвшин бүр дэх авлигын эрсдэлийг тодорхойлж, нарийвчилсан үнэлгээ хийж, судалгааны мэдээлэл цуглуулах явцад илрүүлсэн авлигын эрсдэл дээр үндэслэн, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулах бөгөөд улмаар уул уурхайн олборлох салбар дахь авлигын эрсдэлийн хяналт шинжилгээ, үнэлгээний суурь нөхцөл байдлыг тодорхойлоход ашиглах юм.

Холбоотой файл